МЭДЭЭЛЭЛ
シ БОЛОН ツ-Г ЯЛГАЖ БИЧИХ.
2020-05-21

Япон хэл сурч эхлэхэд хамгийн эхэнд тулгардаг асуудлуудын нэг бол Катакана үсэг болов уу.

Катакана үсгийг гадаад үг бичихэд  хэрэглэдэг ба үүнд та бидний нэр бас орно гэсэн үг.
 

Катакана нь дотроо төстэй хэд хэдэн үсэг байдаг.

Жишээлбэл Ши(),Цү(ツ) болон Со'', Н''.
 

Эдгээр үсгүүдийг зөв бичиж чаддаг хүн ховор бөгөөд зааж байгаа багш нар нь хүртэл буруу бичих тохиолдол байдаг.

Ингэж хэлэхээр “Би зөв бичдэг ш дээ” гэж бодож байна уу?

Тэгвэл түр хүлээгээрэй.

Та Ши болон Н үсгийн хамгийн сүүлийн зурлагыг бичихдээ доороос дээшээ,

Цү болон Со-г бичихдээ дээрээсээ доошоо гэж заалгаж байсан байх.

Тэгвэл та Зураг1 дээрх үсгийг юу гэж унших вэ?

Ши(), Цү(ツ) болон Со'', Н'' үсгүүдийг бичихэд дүрэмтэй байдаг.

Та үүнийг мэдэх юм бол дээрээс нь доороос гэж бодолгүйгээр ялгах боломжтой болно.
 

Тус үсгүүд нь бүгд Хирагана үсэгтэйгээ хамааралтай бөгөөд тус үсгүүдийг хираганагаар хэрхэн бичдгийг бодож нэг үзэцгээе.
 

Ши болон Н үсгүүдийн эхлэл нь босоо шугамын дагуу эхэлнэ.

Харин Цү болон Со үсгүүдийн эхлэх цэг нь хэвтээ шугамын дагуу байдаг.

Зураг 2, 3 үзнэ үү.

Энэ нь Ши(), Цү(つ), Со'', Н'' үсгүүдийн эхлэх цэгийг санаад шууд бичих боломжтой.

Эдгээр үсгүүдийг зөв бичиж сураад өөрсдийг нэрийг зөв бичдэг болцгооё.

Мэдэхгүй байгаа найздаа бас зааж өгөөрэй.