МЭДЭЭЛЭЛ
ЯПОН САНГААС "ИРОДОРИ" ХЭМЭЭХ ШИНЭ СУРАХ БИЧИГ ГАРЛАА
2020-04-01

Япон сангаас "Иродори" хэмээх шинэ сурах бичиг гарлаа.
https://www.irodori.jpf.go.jp/index.html

*Сурах бичгийн онцлог

  • "Марүгото" болон "Дэкирүмон" сурах бичгүүдтэй адил JF стандартад үндэслэгдэн гаргасан асуудал шийдвэрлэх хэлбэрийн сурах бичиг юм.
  • "Марүгото" сурах бичигтэй харьцуулахад Япон дахь нийгмийн амьдрал болон ажлын байран дээрх Can-Do-г илүүтэйгээр зорилтоо болгон гаргасан.
  • Агуулга тус бүрийн сонсголын дасгал нь баялаг учраас олон удаа сонссоны дараагаар ярих дасгал хийх зэргээр бодитоор Япон хэлийг эзэмшиж чадна гэж найдаж байна.
  • Вэб сайт дээр сурах бичгийн PDF файл болон сонсголын дасгал байгаа учраас хэн ч гэсэн үнэ төлбөргүйгээр хэрэглэх боломжтой.

Та бүхэн заавал ороод үзээрэй.

*Тус сурах бичгийг JFT-Basic-ыг өгөх хүмүүст мөн санал болгож байна.

*Цаашид Монгол-Японы төв дээр тухайн сурах бичгийн агуулга болон заах аргын талаар семинар зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
(Нэг хэсэг нь онлайнаар явагдаж магадгүй.)
Дэлгэрэнгүй мэдээлэл нь гарах үед тус пэйжид оруулах болно.

Монгол-Японы төвийн Мицүмото Томояа (Япон сангийн япон хэлний мэргэжилтэн)