МЭДЭЭЛЭЛ
ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ӨГӨГЧДИЙН АНХААРАЛД
2020-03-09

2019 оны 12-р сард явагдсан “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт”-ын хариуг албан ёсоор 2020 оны 3-р сарын 2-ноос тараахаар төлөвлөж байсан боловч Засгийн газраас коронавирусын халдвартай холбоотой хөл хориог сунгаж, олон хүмүүсийг нэг доор цуглуулах боломжгүй байгаагаас үүдэн 2020 оны 4-р сарын 1 хүртэл хойшлууллаа. Хорио цээрийн дэглэмийн цаг үеийн байдлаас хамааран цааш сунгах эсэхийг шийднэ.

Жич: Зөвхөн Японы их, дээд сургуульд бүртгүүлэх, Япон улсад ажиллах материал бүрдүүлэхэд “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт”-ын хариу яаралтай шаардлагатай байгаа хүмүүс доорхи утсаар холбогдоно уу.

Та бүхнийг улс оронд үүсээд байгаа онцгой нөхцөл байдлыг ойлгон бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
Лавлах утас: 9901-4142