МЭДЭЭЛЭЛ
ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ӨГӨГЧДИЙН АНХААРАЛД
2020-03-02
2019 оны 12-р сард явагдсан “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт”-ын хариуг албан ёсоор 2020 оны 3-р сарын 2-ноос тараахаар төлөвлөж байсан боловч Засгийн газраас коронавирусын халдвартай холбоотой хөл хориог сунгаж, олон хүмүүсийг нэг доор цуглуулах боломжгүй байгаагаас үүдэн хариу тараах хугацааг 2020 оны 4-р сарын 1 хүртэл хойшлууллаа. Хорио цээрийн дэглэмийн цаг үеийн байдлаас хамааран цааш сунгах эсэхийг шийднэ.
Жич:
- Зөвхөн Японы их, дээд сургуульд бүртгүүлэх, Япон улсад ажиллах материал бүрдүүлэхэд “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт”-ын хариу шаардлагатай байгаа хүмүүст зориулан /Японы их, дээд сургууль, ажилд орохоор бүрдүүлж байгаа материалаа үзүүлэх шаардлагатай/ 2020 оны 3-р сарын 3, 4-ний 14:00-18:00 цагийн хооронд Монгол-Японы төвд хариуг олгох болно.
- Шалгалт өгөгчийн хуудас, биеийн байцаалттай ирэх
- Шалгалтын хариуг авахдаа заавал маск зүүж ирэх
- Ханиад, халуурах шинж тэмдэгтэй хүн өөрийн биеэр ирэхгүйгээр бусдаар төлөөлүүлэн авч болно. /Төлөөлөн авахаар ирж буй хүн шалгалт өгөгчийн хуудас, өөрийн болон шалгалт өгөгчийн бичиг баримттай ирэх/
Та бүхнийг улс оронд үүсээд байгаа онцгой нөхцөл байдлыг ойлгон бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
Лавлах утас: 9425-9605, 9191-6767, 9901-4142