МЭДЭЭЛЭЛ
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
2020-01-08
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Япон хэлний сургалтын тасагт түр орон тооны /1 жил/ мэргэжилтэн 1 хүн шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
-
- Дээд боловсролтой байх
- Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 түвшин, түүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх /Жич: J-TEST, NAT TEST –ийн сертификаттай байж болно./
- Багшлах эрхтэй болон багшилж байсан туршлагатай бол давуу тал болно
- Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Харилцааны соёл, ёс зүйтэй байх
- Цаг баримталдаг байх
- Заасан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадалгаа
Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 1 сарын 13-ны өдрөөс 1 сарын 24-ний өдрийн 9:00-18:00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар: Монгол-Японы төвийн хүлээн авах
Лавлах утас: 75110879 Япон хэлний сургалтын тасаг /Дотуур дугаар-2/
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв