МЭДЭЭЛЭЛ
12 ДАХЬ УДААГИЙН "ЯПОН ОРОНТОЙ ТАНИЛЦАХ ХӨТӨЛБӨР"-ИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
2020-01-07
Хакүходо сангаас жил бүр зохион байгуулдаг "Япон оронтой танилцах хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ.
Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн ЕБС-д япон хэл зааж буй бүх багш нар бүртгүүлэх боломжтой.
Бүртгэлийн маягтаа МЯТ-өөс ирж авах болон Хакүхо сангийн вэб хуудаснаас татаж авах боломжтой.
http://www.hakuhodofoundation.or.jp/globalnetwork/
Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 3 сарын 6-ны өдрийг дуустал
Сонгогдсон нэг багш 2020 оны 11 сарын 16-наас 12 сарын 05-ны хооронд Япон улсад дадлага хийнэ.
Мөн багш 2021 оны 5 сарын 19-нөөс 6 сарын 03-ны хооронд дөрвөн сурагчидтайгаа япон соёлтой танилцана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7511-0879 ( Ext-1)-ээс лавлана уу.