МЭДЭЭЛЭЛ
ДЭЛГҮҮР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД!!
2019-12-24

"Дэлгүүрийн удирдлага" ахисан түвшний сургалтдаа та бүхнийг урьж байна.

Сургалтын зорилго:
Дэлгүүр, үйлчилгээний байгууллагын тохижилт, бараа өрөлтийн техникийг олон улсын жишигт нийцүүлэх, мөн үйлчилгээний ажилчдыг хэрхэн сургах, үйлчлүүлэгчийг хэрхэн татах зэрэг чадваруудыг заана.

Хичээллэх өдөр, цаг:
2020.01.27-01.31 (Даваа-Баасан), 15:00-19:30

Хамрагдах хүн: Дэлгүүр, үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэгч, удирдах албан тушаалтан, менежер, зохион байгуулагч нар

Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

Сургалтын төлбөр: 240.000 төгрөг
※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

Хичээл заах багш: Үэхигаши Кожи
“Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хүний нөөцийн төвийн ахлах багш, “Панасоник Филиппин”-д дэд захирал, “Панасоник Тайвань”-д үйл ажиллагаа эрхэлсэн захирал, ”Панасоник Америк”-д орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо “Рело Панасоник” компанийн зөвлөх багшаар ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөр:
*Дэлгүүр байгуулах
* Бараа өрөлт
* Хэрэглэгчийн удирдлага
* Борлуулалтыг нэмэгдүүлэх стратеги
* Борлуулалтыг идэвхжүүлэх тусгай арга хэмжээ
* Ажилтны сургалт
* Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь
* POP, зар сурталчилгаа

Бүртгэл:
Бүртгэлийн хугацаа: 2019.12.24 (Мягмар) – 2020.01.24 (Баасан)
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:
ЭНД дарж бүртгүүлнэ үү.

НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН БҮРТГЭЛ:
ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Хариуцсан ажилтан:
Б.Анударь, Н.Цолмонбаяр, П.Болорцэцэг

Холбоо барих:
anudari@japan-center.mn,
tsolmonbayar@japan-center.mn,
bolortsetseg@japan-center.mn

https://www.facebook.com/Mojc.business/

Утас: 7511-0879 (Ext.3)