САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН СУУРЬ БОЛОН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТУУДДАА УРЬЖ БАЙНА.
Санхүүгийн удирдлагын талаарх бүхий л ойлголтыг богино хугацаанд эзэмшихийг хүсвэл Монгол-Японы төвийн "САНХҮҮГИЙН УДИРДЛАГА" сургалтад хамрагдаарай.
Та санхүүгийн удирдлагын талаар цэгцтэй суурь мэдлэг олж авахыг хүсвэл Монгол багштай нэг өдрийн Суурь мэдлэгийн сургалтад, харин мэдлэгээ бататгаж, илүү ахисан түвшинд суралцахыг хүсвэл Япон багштай 5 өдрийн Ахисан түвшний сургалтад хамрагдах боломжтой.
АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
*Сургалтын танилцуулга:
Компани тасралтгүй үйл ажиллагаа явуулахын тулд үйлдвэрлэл, борлуулалт төдийгүй капитал (санхүүжилт) бий болгох шаардлагатай тулгардаг. Мөн хөрөнгө зарцуулахтай холбоо бүхий санхүүгийн үйл ажиллагаа нэн чухал бөгөөд санхүүгийн шийдвэр гаргах шаардлага олон тохиолддог билээ. Тус сургалтаар удирдлагуудад шаардлагатай санхүүгийн удирдлагын мэдлэгийг олгохын зэрэгцээ практикт хэрэгтэй санхүүгийн удирдлагын арга барилыг эзэмшүүлэх зорилготой юм. Мөн сургалтын үеэр монгол компанийн жишээ оруулахаар төлөвлөж байна.
*Хугацаа:
2020.01.13-17 (Даваа- Баасан) 15:00 -19:30
*Хамрагдах хүн:
Аж ахуйн нэгж, компанийн удирдах албан тушаалтан, менежер, нягтлан бодогч, санхүүч нар
*Сургалтын төлбөр: 240,000 төгрөг
*Хичээл заах багш: Чигүса Казүнобү
Мэргэшсэн нягтлан бодогч, татварын нягтлан бодогч.
Кэйо Гижүкү их сургуулийн эдийн засгийн факультетийг төгссөн.
1998-2004 онд Аудитын “Томацү” компанид санхүүгийн хүснэгт, системийн аудит болон дотоод хяналтын системийн зөвлөхөөр ажиллаж байсан.
2004 оноос Чигүса аудитын компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Японы болон гадны компаниудад санхүү бүртгэл болон дотоод хяналтын систем, аудит, татвартай холбогдох зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
* Сургалтын ерөнхий агуулгa:
1. САНХҮҮГИЙН ТАЙЛАН БА САНХҮҮЖИЛТ
Санхүүгийн тайлан (Санхүүгийн байдлын тайлан, Орлогын тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан)-гийн тухай
Санхүүгийн тайланг унших нь
Санхүүжилтийн аргууд
2. САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ
Санхүүгийн тайлангаас харах шаардлагатай чухал үзүүлэлтүүд
ROE болон PBR
Удирдлагын нягтлан бодох бүртгэлийн шинжилгээний арга
CVР шинжилгээ
Ахиуц ашгийн шинжилгээ
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын үнэлгээний процесс
Хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааны аргаар хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах
Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ
Капиталын өртгийн бүтэц
Өөрийн хөрөнгийн өртгийг тооцох арга
Эрсдэл болон өгөөж
БҮРТГЭЛ:
Монгол-Японы төв дээр хүрэлцэн ирэх эсвэл онлайнаар бүртгүүлнэ.
Япон багштай АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ
https://docs.google.com/…/1FAIpQLSd5i7l8p6VJacBzkH…/viewform
НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН БҮРТГЭЛ
https://docs.google.com/…/1FAIpQLSdFLp381Xfi09VCfz…/viewform
СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
*Сургалтын танилцуулга:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд тус сургалтаар санхүүгийн удирдлага болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын талаар тодорхой мэдлэгийг олж авах болно.
*Хугацаа:
2020.01.11 /Бямба/ 10:00-17:00
*Хамрагдах хүн:
Компанийн шинэ ажилтан, гарааны бизнес эрхлэгчид болон санхүүгийн удирдлагын талаар ойлголттой болохыг хүссэн хүн бүр
*Сургалтын төлбөр: 75,000₮
*Хичээл заах багш: В.Данаасүрэн (Ph.D)
Удирдлагын академийн Санхүүгийн удирдлагын багш,
Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш
*Хичээлийн агуулга:
САНХҮҮГИЙН УДИРДЛАГА
Санхүүгийн удирдлага, түүнний ач холбогдол
Санхүүгийн менежер хүний гаргах гол шийдвэрүүд
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАЛТ
Хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шийдвэр гаргах үе шатууд
Төслийн мөнгөн гүйлгээг тооцох нь
Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн хэрэглээ
Хөрөнгө оруулалтын төслүүдээс ашигтайг сонгох нь
БҮРТГЭЛ:
Монгол багштай СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ
https://docs.google.com/…/1FAIpQLSfqiI-H4uuJHcroOz…/viewform
ГЭРЧИЛГЭЭ:
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
Цахим шуудан: tsolmonbayar@japan-center.mn,
bolortsetseg@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Mojc.business/