МЭДЭЭЛЭЛ
"БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ" ТӨГСӨГЧДӨД ЗОРИУЛСАН FOLLOW UP СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА.
2019-11-18

"БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ" төгсөгчдөд зориулсан Follow up сургалт зохион байгуулагдах гэж байна.

1) Сургалтын танилцуулга:

Монгол-Японы төв нь 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн сургалтыг зохион байгуулж ирлээ.
Уг сургалтын төгсөгч нартаа зориулж Монголын КАИЗЭН холбоо болон АРАВТ бизнесийн нэгдэлтэй хамтран үндсэн сургалтын сэдэв бүрээр follow up сургалт зохион явуулах гэж байна. Эхний удаа Кавагүчи Шиничиро багшийн "Стратегийн менежмент" сургалт зохион байгуулагдах тул нийт төгсөгч та бүхэн өргөнөөр хамрагдана уу.

2) Сургалтын сэдэв: Стратегийн менежмент

3) Багш: Кавагүчи Шиничиро

4) Хугацаа: 2019.12.06 15:00-18:00

    14:00 цагаас  Project X кино гарна.

5) Хамрагдах хүмүүс болон зорилго:

Бизнесийн үндсэн сургалтын үе үеийн төгсөгчид хамрагдах ба үндсэн сургалтаар олж авсан мэдлэгээ бататгах, шинэ чиг хандлагыг мэдэж авах

6) Хамрагдах хүний тоо: 50 хүн

7) Сургалтын төлбөр: 35 000₮

8) Бүртгэл:

ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

Хариуцсан ажилтан: Б.Анударь, О.Баярмаа

Утас: 7511-0879 (Ext.3)
Цахим шуудан: anudari@japan-center.mn,
                           bayarmaa@japan-center.mn

Цахим хуудас: www.japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/MoJCenter/