Жил бүр Япон сан, Монголын япон хэлний багш нарын холбоо, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулдаг Япон хэлний боловсролын симпозиум энэ жил 10 дугаар сарын 20-нд зохион байгуулагдах гэж буй тул уг мэйлээр холбогдох мэдээллийг хүргэж байна.
Энэ удаагийн симпозиум “Япон хэлний сургалт судалгааны уялдаа холбоо-статистик судалгааны жишээгээр-” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд Япон Их сургуулийн профессор Шимада Мэгүми хүрэлцэн ирж, лекц уншин workshop явуулна. Шимада багш нь уг чиглэлээр мэргэшсэн нэртэй судлаач бөгөөд “日本語教育のためのはじめての統計分析”,“日本語教師のためのExcelでできるテスト分析入門”зэрэг номхэвлүүлсэн байна.
Симпозиумд япон хэлний сургалтын үнэлгээнд хэрхэн тоон дүн шинжилгээхийх вэ, мөн япон хэлний түвшин тогтоох шалгалтын үнэлгээний аргазүйн талаар илтгэхээс гадна,workshop дээр Excel програм ашиглан тоон дүн шинжилгээ хийх аргазүйн талаар заана.
Бүх шатны япон хэлний боловсролын байгууллагын багш нарыг идэвхтэй оролцохыг урьж байна.
Сэдэв:“Япон хэлний сургалт судалгааны уялдаа холбоо-статистик судалгааны жишээгээр-”
Огноо: 10 дугаар сарын 20 (Ням) 9:30 цагаас бүртгэнэ, 10:00 цагаас эхэлнэ
Газар: Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв, 1 давхрын Их танхим
Жич: Workshop-д оролцох багш нар зөөврийн компьютер авчирна уу.