МЭДЭЭЛЭЛ
"ЯПОНД СУРАЛЦАХ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ 2019" БОЛОХ ГЭЖ БАЙНА.
2019-09-05

2019 оны 9-р сарын 21, 22-ны өдөр тус төв нь “Японд суралцах мэдээллийн яармаг-2019”-ийг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

  Тус мэдээллийн яармагийн үеэр Японы улсын болоод хувийн их дээд сургуулиудын төлөөлөгчид хүрэлцэн ирж сургуулийн тухай танилцуулга илтгэл, ганцаарчилсан зөвлөгөөг өгөх бөгөөд Японы элчин сайдын яам, Японы оюутныг дэмжих холбоо(JASSO), Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр зэрэг тэтгэлэгт хөтөлбөр зарладаг байгууллагууд ч оролцон зөвлөгөө мэдээлэл өгөх болно.

Дашрамд дурдахад энэ жилийн мэдээллийн яармагт маань Күмамото мужийн асаргааны консерциумын төлөөлөгчид ирж оролцох ба асаргаа сувилгааны чиглэлээр Япон улс руу явах гэж байгаа, сонирхож байгаа хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх болно.

 Тиймээс ЕБСургуулийн сурагчид, оюутан залуус болон гадаад харилцаа, гадаадад оюутан суралцуулах асуудал хариуцсан албаны хүмүүсийг яармагт хүрэлцэн ирж оролцохыг хүсье.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол-Японы төвийн 7511-0879 утас руу холбогдох мөн Facebook event page хуудас руу орж оролцогч сургууль бүрийн мэдээллийг авах боломжтой.

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв нь монголын хүний нөөцийн хөгжилд цаашид ч хүчин чармайлт гарган ажиллах болно. Бидэнтэй үргэлж хамтарч ажиллана гэдэгт найдаж байна.