МЭДЭЭЛЭЛ
ЯПОНЫ ҮНДЭСНИЙ ХУВЦАС КИМОНО(着物)
2019-07-05

Энэ удаад кимоногийн талаар багахан мэдээлэл та бүхэндээ хүргэе.

Ки(өмсөх), моно(юм) гэх утгатай ба шууд орчуулбал Өмсөх юм гэсэн утгатай үг юм. Хэдийгээр одоо цагт Кимоног өдөр тутам өмсөхөө больсон ч баяр ёслол, чухал тэмдэглэлт өдөр ёслол хүндэтгэлийн байдлаар өмсдөг болсон байна.

Хамгийн анх Хэйаны үед(平安時代 /794-1192 он/)Косодэ(小神)хэмээх анхны японы үндэсний хувцас өмсөж эхэлсэн нь өнөөгийн Кимоногийнэхлэл гэж үздэг. Энэ үеэс өмнөх цаг үед Кимоно нь өөрийн өнгө төрхийг олох урт удаан хувьслын замдаа Хятад, Солонгосын загварын нөлөөг ихээхэн авчээ. 794 онд Кимоногийн үндсэн суурь тавигдсан гэдэг ч яг одоогийн хэв загвараар гарсан гэсэн үг биш юм. Тухайн үед Хятад, Тан улсын үндэсний хувцасны нөлөө орсон Кимоног өмсдөг байжээ. Үүний дараа Камакүра, Мүромачигийн үед(鎌倉時代/1185-1333/、室町時代/1336-1573 /)яг одоогийн хэв маягаа олсон гэж үздэг.

Кимоно нь Хэйангийн үеэс эхлэн өнөөг хүртэл цаг үе, орчноо даган өөрчлөгдөн сайжирсаар байгаа нь өөрсдийн үндэсний хувцасаа дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж байгаагаар харагддаг.

Яг л Монголчууд бидний үндэсний хувцас “Дээл” шиг гэсэн үг юм. Дээл ч мөн өөрийн гэсэн түүхэн цаг хугацааг дамжин шинэчлэгдэн сайжирсаар байгаа билээ.