МЭДЭЭЛЭЛ
“БОНСАЙ” ГЭЖ ЮУ ВЭ?
2019-07-02

“Бонсай”-ийн талаар товчхон танилцуулъя.
Нэг үгээр хэлэхэд бидний эргэн тойронд байдаг том том моднуудыг тасалгаандаа тарьж болохуйцаар жижигрүүлэн тарьж ургуулдаг нэг төрлийн урлаг юм. Амьд мод тул тарьж дуусна гэж үгүй. Байнгын арчилгаа, усалгаа хэрэгтэй болдог. Сонирхуулахад хамгийн өндөр настай “Бонсай” нь 800 жилийн настай мод байдаг бөгөөд одоо Токиогийн Эдогава дүүргийн “Шүнка-Эн Бонсай” музейд хадгалагддаг гэнэ.

Анх Хятад улсад үүссэн энэхүү урлаг нь Хэй-Ангийн үед /794он - 1185 он/ Япон улсад орж ирсэн гэж үздэг. Тэр үедээ язгууртнууд л гэртээ ургуулдаг байсан бол, Эдогийн үеээс /1603 он – 1868 он/ нийтэд өргөн дэлгэрчээ. Харин 1990 оноос эхлэн дэлхий нийтийн анхаарлын төвд орж, дэлхийн аль ч хэлэнд БОНСАЙ хэмээн нэрлэгдэх болсон байна.