МЭДЭЭЛЭЛ
ЯПОН УЛСЫГ ЯАГААД "日本" ГЭДЭГ БОЛСОН БЭ?
2019-06-06

Япон улсыг "日本" гэж  7-8-р зууны эхэн үеэс нэрлэдэг болсон гэж үздэг.
Гэвч яг тодорхой он тоолол, түүхэн баримт үлдээгүй болохоор олон янзын таамаглал байдаг.

"日本"  гэж нэрлэгдэхээс өмнө Хятад улс Японыг Ва (倭/わ) гэж дууддаг байсан байна.
Хятадаас ханз үсгийг аван хэрэглэх болсон Япончуудын ханзны мэдлэг дээшилж Хятад ханзыг тэр хэвээр нь хэрэглэх бус, утга, хэрэглээ зэргийг чухалчлан үзэх болжээ. Тэгснээр "倭" гэдэг ханз нь "дорой", "дуулгавартай", "бөгтөр, намхан хүн" гэсэн утгатай ханз үсэг болохыг мэдэх болж.
Тиймээс энэ ханз үсэг нь улсын нэрд тохиромжгүй гэж үзжээ.
Үүнээс үүдэн тухайн үеийн хаан Шоотокү Таиши (聖徳太子/547-622 он) тухайн үеийн Хятадын эзэн хаанд "日出づる処の天子、書を日没する処の天子に致す" “Нар мандах улсын хаанаас, Нар жаргах улсын хаанд хүргүүлэх нь” гэсэн захиаг илгээж байжээ. Мөн "天子" гэж зөвхөн Хятадын эзэн хаанд л хэрэглэдэг ханзыг хэрэглэж ижил байр суурьтай гэдгээ илэрхийлж байжээ.

Тэр үеэс "日出づる処" = "日の本" буюу наран улс гэж нэрлэгдэх болсон болов уу гэсэн тэмдэглэл Хятадын түүхэнд бичигдэн үлдсэн байна.
Тухайн үед "日本" гэж бичээд Хиномото(ヒノモト, Ямато(ヤマト) гэж уншдаг байжээ.
Яг хэзээнээс бидний мэдэх Ниппон, Нихон гэж уншдаг болсон нь тодорхой биш ч, Нарагийн үе(710-с 794он)-д Ниппон гэж дуудагдах болж, Мүромачигийн үе (1336-с 1573 он) болоход Ниппон, Нихон гэж хоёр дуудлагатай болсон байна.