МЭДЭЭЛЭЛ
ЯПОНД СУРАЛЦАХ ТАЛААРХ УУЛЗАЛТ СЕМИНАР : “АНГЛИ ХЭЛЭЭР ХЭРХЭН ЯПОНД СУРАЛЦАХ ВЭ?”
2019-05-14

2 дахь удаагийн Японд суралцах талаарх уулзалт семинар нь “Англи хэлээр хэрхэн Японд суралцах вэ?” гэсэн сэдэвтэйгээр Монгол-Японы төвд 3 сарын 23-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уулзалт семинарын зорилго нь Японд суралцах гэж буй оюутан залуустаа Япон дахь амьдралын бодит байдал, их сургуульд хэрхэн элсэх тухай мөн засгийн газрын тэтгэлгийн талаарх үнэн зөв мэдээллийг өгөхөд оршдог. Энэхүү уулзалт семинарт нийт 300 гаруй оюутан залуус ирсэн бөгөөд Японд суралцах талаар өөрт хэрэгтэй мэдээллийг олж авсан гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн Японд суралцах талаар уулзалт семинарын тухай мөн Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар лавлаж асуух зүйл байвал Монгол-Японы төвийг зориорой.