МЭДЭЭЛЭЛ
ХЭЙСЭЙ ОН ТООЛЛЫН СҮҮЛИЙН ӨДӨР
2019-04-30

2019 оны 4-р сарын 30-ны өдөр Японы Эзэн Хаан Акихито сэнтийгээсээ бууж, Хэйсэйн он тоолол өндөрлөж байна. Хэйсэйн он тоолол нийт 11,070 өдөр үргэлжилсэн байна.  Маргааш буюу 5-р сарын 1-нд түүний ууган хүү хаан сэнтийд заларна.

Японы Эзэн Хаан бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, Эзэн Хааны гэр бүлийн тэргүүн нь юм. Эзэн Хааны сэнтий эрэгтэй удмаа дагадаг байна. Одоогийн Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Акихито нас сүүдэр наян тав, сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд сайн дураар сэнтийгээсээ татгалзаж буй Япон улсын анхны хаан юм. Мөн тэрээр Японы хаадийн түүхэнд анх удаа сурвалж язгуургүй энгийн иргэнтэй гэр бүл болсон хүн юм. 1956 онд гэргий Мичикотойгоо теннисний талбайд танилцсан гэдэг.

Домог зүйн үүднээс авч үзвэл Японы анхны эзэн хаан болох Жиммү нь Аматэрасү хэмээх нарны бурхны удам бөгөөд МЭӨ 660 онд хаан сэнтийд заларсан гэж үздэг байна. Түүхийн үүднээс энэ домгийг боломжтой гэж үздэггүй ч, өнөөгийн Японы Эзэн Хааны гэр бүл нь 1500 жилийн турш хаан сэнтийд байсан нэг хааны удам угсааных гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг байна.

Өнөөдөр хаан сууриа шилжүүлэх ёслол болно. Энэ ёслол Хэйан эриний буюу 202 жилийн өмнөх Коокакү Тэнногийн ёс жаягаар, өнөөгийн хууль ёсны дагуу болох юм. Тэрбээр Шёовагийн наймдугаар он буюу 1933 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шёовагийн Эзэн хаан, Коожюүн хатан хоёрын дундаас мэндэлжээ. Япон Улсын 125 дахь хаан сууринд 1989 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр залагдсан ба тэрбээр Шёовагийн Эзэн хааны хүү, Тайшёогийн Эзэн хааны ач, Мэйжийн Эзэн хааны жич хүү юм. 

1989 оны 1-р сарын 7-ноос Эзэн Хаан Акихито Японы 125 дахь эзэн хаан болсон ба тэрээр Хатан Мичикотой гэрлэж 2 хүү, 1 охинтой болсон. Тэдний том хүү нь Хунтайж Нарүхито юм.

Хаан ширээнээс буух 11 төрлийн ёслолын үйл ажиллагаа байдгаас өнөөдөр буюу 2019 оны 4 сарын 30-ны өдөр сүүлийн ёслол болох "Хаан ширээнээс буух ёслол"-ыг 17:00 цагт болох юм. Энэ ёслол нь эзэн хаан ард түмэндээ хаан ширээнээс бууж байгаагаа зарлан сүүлийн удаа эзэн хааны хуваарь уулзах ёслол юм.

Ард түмнийг төлөөлөн ерөнхий сайд  Абэ үг хэлсний дараагаар эзэн хаан сүүлийн удаа ард түмэндээ хандан үг хэлж дараагаар нь хааны удмын хүмүүс болоод ордны түшмэдүүд хаан болон хатанд хүндэтгэл үзүүлснээр өндөрлөнө. Энэ ёслол нь 19:30 цагийн үед дуусч 2019 оны 5 сарын 1-ний 00:00 цагаас шинэ эзэн хааны Рэйвагийн он тооллын 1-дүгээр он эхлэнэ.