МЭДЭЭЛЭЛ
АЛТАН ДОЛОО ХОНОГ
2019-04-18

Та бүхэн Японы “Алтан долоо хоног” (ゴールデンウイーク) гэж сонсож байсан уу?

Япон улсад 4 сарын сүүлээс 5 сарын эхэнд болдог бүх нийтийн амралтын өдрүүдийг нийлүүлээд "Алтан долоо хоног" гэж нэрлэдэг. 
Энэ нэршлийг 1952 оноос хэрэглэж эхэлсэн байдаг. 
1951 онд "Чөлөөт сургууль" (自由学校) кино одоогийн 'Алтан долоо хоног'-н өдрүүдээр нээлтээ хийн дэлгэцнээ гарсан бөгөөд киноны орлого шинэ жилийн амралт, зуны амралтаас илүү их ашигтай байжээ. Үүнээс үүдэн радио нэвтрүүлгийн "Алтан цаг"-ийг дуурайж ийнхүү нэрлэсэн байна.
(Алтан цаг гэдэг нь тухайн үед хамгийн их хүн радио сонсдог цагийг хэлнэ. 19:00-22:00)

Энэ жилийн 'Алтан долоо хоног' нь өмнөх жилүүдээс онцлогтой нь нийт 10 хоног үргэлжилнэ. 
Үүнд дараах амралтын өдрүүд тохиож байна.

  • 4 сарын 27 (Бямба) 'Амралтын өдөр'
  • 4 сарын 28 (Ням) 'Амралтын өдөр'
  • 4 сарын 29 (Даваа) 'Шоовагийн өдөр'
  • 4 сарын 30 (Мягмар) 'Бүх нийтийн амралтын өдөр'
  • 5 сарын 1 (Лхагва) 'Шинэ эзэн хааны хаан ширээнд залрах өдөр'
  • 5 сарын 2 (Пүрэв) 'Бүх нийтийн амралтын өдөр'
  • 5 сарын 3 (Баасан) 'Үндсэн хууль тунхагласан өдөр'
  • 5 сарын 4 (Бямба) 'Хүүхдийн өдөр'
  • 5 сарын 5 (Ням) 'Ногоон өдөр'
  • 5 сарын 6 (Даваа) 'Нөхөн амралт'

4 сарын 29-н Шоова үеийн (1926-1989) эзэн хааны төрсөн өдөр бөгөөд Шоова хаан болон Шоова гэдэг хувиралт, шинэчлэлт ихтэй жилүүдийг мартахгүйн тулд тэмдэглэдэг. Тус өдрийг 2007 он хүртэл 'Ногоон өдөр' хэмээн нэрлэдэг байсан. 

5 сарын 1-н Шинэ эзэн хаан хаан ширээндээ залрах ёслол болох учраас хуулийн дагуу амралтын өдөр болж байгаа юм. Энгийн үед амардаггүй.

4 сарын 30 болон 5 сарын 2-ны энэ өдрүүд нь 1985 онд олон нийтийн амралтын өдрийн дунд байх энгийн өдрийг амралтын өдөр болгоно гэсэн хууль батлагдсанаар энэ жил амрах болсон.

5 сарын 3-н 'Үндсэн хууль тунхагласан өдөр'. 1947 онд Үндсэн хуулиа тунхагласны баярын өдөр

5 сарын 4-н 'Ногоон өдөр' Байгаль орчноо хайрлаж, үүнд талархах өдөр юм.

5 сарын 5-н 'Хүүхдийн өдөр' Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхныг хүсэх өдөр.

5 сарын 6-н 'Нөхөн амралт'. Энэ өдрийг 2005 онд олон нийтийн амралтын өдөр Ням гарагт таарсан тохиолдолд маргааш нь нөхөн амарна гэсэн хуулийн дагуу амарч байгаа билээ.