МЭДЭЭЛЭЛ
КАВАГҮЧИ БАГШИЙН "KPI ба ЧАДАМЖИЙН УДИРДЛАГА" БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2019-04-16

1) Сургалтын зорилго: 
Сүүлийн жилүүдэд Монголын дунд болон томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүдэд байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын ерөнхий бүтэц болох KPI-ийн удирдлага ихээхэн дэлгэрч байгаагийн зэрэгцээ KPI-д суурилсан хүний нөөцийн үнэлгээ, цалин урамшууллын системийг нэвтрүүлж буй байгууллага нэмэгдсээр байна.
Уг сургалтаар ур чадварыг хөгжүүлэх гол тогтолцоо болох “Чадамжийг хөгжүүлэх бодлого”-ын талаар дасгал ажил хийж, чадамжийг хөгжүүлэх аргачлалыг бодитоор эзэмшинэ. Мөн багшийн лекц, дасгал ажлаар зогсохгүй Монголын компаниудад KPI болон чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагын системийг нэвтрүүлж буй жишээ, туршлагатай танилцана.

2) Сургалтын онцлог: 
Онол, дадлага хосолсон практик сургалт

3) Хичээллэх өдөр, цаг: 
2019.05.06-10 (Даваа- Баасан) 15:00 -19:30

4) Хамрагдах хүн: 
KPI-ийг хэрэгжүүлж буй байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежер, бизнесийн зөвлөхүүд

5) Хамрагдах хүний тоо: 30 хүн 
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

6) Сургалтын төлбөр: 240,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

7) Хичээл заах багш: Кавагүчи Шиничиро (Ph.D) 
Хоккайдо их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Японы бүтээмжийн төвийн олон улсын хэлтэст зөвлөх, MSCI компанид ТУЗ-ийн дарга, Азийн бүтээмжийн төвийн мэргэжилтэн, EBRD зөвлөх, ЖАЙКА-ийн төслийн мэргэжилтэн, Монгол-Японы төвийн богино хугацааны мэргэжилтнээр тус тус ажиллаж буй бөгөөд 2002 оноос хойш Монгол компаниудад менежментийн үнэ цэнэтэй зөвлөгөөг өгсөөр ирсэн.

8) Сургалтын ерөнхий агуулгa:
・Хүний нөөцийг болон байгууллагыг үр дүнтэй удирдаж, ажиллуулах KPI-ийн удирдлага 
・Японы компаниудын KPI-ийн удирдлагын жишээ

・Менежментийг харагдахуйц болгох арга хэрэгсэл болох KPI-ийн удирдлага
1-р шат: Компанийн дээд түвшний зорилтыг харагдахуйц болгох 
2-р шат: Компанийн гадаад, дотоод бизнесийн орчныг харагдахуйц болгох 
3-р шат: Менежментийн стратегийг харагдахуйц болгох 
4-р шат: KPI-д тулгуурлан компанийн гүйцэтгэлийн удирдлагыг харагдахуйц болгох 
5-р шат: Мониторингийн системийг харагдахуйц болгох

・KPI-ийг хэрэгжүүлж буй монгол компанийн жишээ
・Стратегит хүний нөөцийн удирдлага, хэрэгжилтийг харагдахуйц болгох арга хэрэгсэл болох KPI-ийн удирдлага

9) Бүртгэл:

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:

Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

Мөн 2019.05.03 /Баасан/-ны 18:30 цагаас тус сургалтын ерөнхий агуулгыг танилцуулсан нээлттэй семинарыг зохион байгуулах тул та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу. Төлбөр: 5,000₮

НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН БҮРТГЭЛ:
Нээлттэй семинарт ЭНД дарж бүртгүүлнэ үү.

10) Холбоо барих: 
Утас: 11-310879 (Ext.3), 11-325123 (Ext.3)
Цахим шуудан:     amgalan@japan-center.mn,
 narangoo@japan-center.mn, nyamsuren@japan-center.mn 
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Mojc.business/