МЭДЭЭЛЭЛ
"5S-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2019-04-09

60 ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ЯПОН МАЯГИЙН АЖЛЫН АРГА БАРИЛААС СУРАЛЦАХЫГ ХҮССЭН ХЭН БҮХНИЙ АНХААРАЛД!!
"5S-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТДАА УРЬЖ БАЙНА.

1) Сургалтын танилцуулга: 
Япон маягийн менежментийн үндэс, компанийн үйл ажиллагааны алдагдлыг арилгаж, сайжруулалтын үндэс суурийг тавигч 5S-ийн тухай ойлголтыг богино хугацаанд олгох зорилготой. 
5S-ийг хэрэгжүүлснээр ажлын байран дээр эмх цэгц тогтож, дутагдалтай тал ил болж, цагийн алдагдал багасч, цаашлаад ажлын бүтээмж дээшилдэг.

2) Хугацаа: 
2019.05.04 (Бямба), 10:00-17:00

3) Хамрагдах хүн: Үйлдвэрлэлийн салбарынхан болоод ажил амьдралдаа эмх цэгцийг тогтоож ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүссэн хэн бүхэн.

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн

5) Сургалтын төлбөр: 75,000 төгрөг

6) Хичээл заах багш: Ш.Алтанхуяг
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, 
"HQT" ХХК-ийн захирал, үндэсний 50 гаруй аж ахуйн нэгжид зөвлөгөө өгч байсан арвин туршлагатай.

7) Сургалтын ерөнхий агуулгa:
- 5S гэж юу вэ?
- 5S-ийг хэрэгжүүлэх нь
- PDCA циклийг хэрэгжүүлэх нь
- 5 удаа яагаад шинжилгээ
- Хоорэнсоо /Мэдээлэх-Холбогдох-Зөвлөлдөх/

8) Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл: Монгол-Японы төв дээр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

10) Холбоо барих: 
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
Цахим шуудан: amgalan@japan-center.mn

                           narangoo@japan-center.mn

                           nyamsuren@japan-center.mn

Фэйсбүүк: https://www.facebook.com/Mojc.business/