МЭДЭЭЛЭЛ
Монгол-Японы төвийн “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох жишиг шалгалт”
2019-03-26

2019 оны 7 сард “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох албан ёсны шалгалт”-ыг зохион байгуулах болсонтой холбогдуулан Монгол-Японы төвөөс жишиг шалгалтыг доорх хуваарийн дагуу зохион явуулна. Энэхүү жишиг шалгалт нь таны япон хэлний “үсэг, үгсийн сан”, “хэлзүй”, “сонсгол” болон “уншиж ойлгох” чадваруудыг шалгаж, таны мэдлэгийн түвшин, сул тал зэргийг график ашиглан ойлгомжтойгоор гаргаж өгөх болно. Өөрийн япон хэлний мэдлэгийг ямар түвшинд байгааг мэдэхийг хүсэж буй хүмүүс болон 7 сарын албан ёсны шалгалтад бэлдэж буй япон хэл суралцагчдад санал болгож байна.

Шалгалтын хуваарь:

 

N5

N4

N3

N2

N1

4 сар

4/18 (Пүрэв)

17:00-19:30

4/22 (Даваа)

17:00-19:40

4/23 (Мягмар)

17:00-19:50

4/24 (Лхагва)

17:00-20:00

4/30 (Мягмар)

17:00-20:10

6 сар

6/10 (Даваа)

17:00-19:30

6/11 (Мягмар)

17:00-19:40

6/13 (Пүрэв)

17:00-19:50

6/24 (Даваа)

17:00-20:00

6/25 (Мягмар)

17:00-20:10

 

*Шалгалтад бүртгүүлсэн хүний тоо 10-аас цөөн байх тохиолдолд шалгалт цуцлагдах бөгөөд шалгалтын төлбөрийг буцаан олгох эсвэл дараагийн шалгалт руу шилжүүлнэ.

*Шалгалт хуваарийн дагуу явагдсан тохиолдолд ирж амжаагүй шалгуулагчийн төлбөрийг буцаан олгох болон дараагийн шалгалт руу шилжүүлэх боломжгүй гэдгийг хатуу анхаарна уу.

 

  • Нэг удаагийн шалгалтын хураамж: 12,000₮
  • Шалгалтын байр: Монгол-Японы төвийн Их танхим
  • Бүртгэл: 4-р сарын 1-ний Даваа гарагаас эхэлнэ. Түвшин тус бүрийн шалгалт явагдах өдрийг дуустал явагдана. Бүргүүлэхдээ шалгалтын хураамж, иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/, 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувийг авч ирнэ үү.

 

Бүртгэлийн хуваарь: Өдөр бүр 9:30-13:00, 14:00-18:00 (Бямба, Нямд амарна)

Лавлах утас: 11-310879/2/ Монгол-Японы төвийн Япон хэлний сургалтын тасаг