МЭДЭЭЛЭЛ
Япон хэлний түвшин тогтоох шалгалт өгөгчдийн анхааралд
2019-03-01

Япон хэлний түвшин тогтоох шалгалт өгөгчдийн анхааралд

2018 оны 12 сард зохион байгуулагдсан "Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын" хариуг

2019.оны 3 дугаар сарын 1, 2, 4, 5, 6, 7-ны өдрүүдэд 11.00-19.00 цагийн хооронд Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвд тарааж байна.

Шалгалтын хариуг авахдаа шалгалт өгөгчийн эрхийн бичиг, биеийн байцаалттай ирнэ.

Шалгалт өгөгч өөрөө ирэх боломжгүй тохиолдолд бие төлөөлөгчөө дээрх бичиг баримтын хамт явуулж болно.

Шалгалтад тэнцсэн, эс тэнцсэнээс үл хамааран заавал авах, мөн тарааж буй хугацаанд ирж аваагүй тохиолдолд дараа нь олгох боломжгүй болохыг анхааруулж өгнө үү.

Хамтран ажилладаг Та бүхэнд баярлалаа.

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо