МЭДЭЭЛЭЛ
"ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР" ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-01-16

Монгол-Японы төвийн 2018-2019 оны “ЗААН хөтөлбөр”-т хамрагдаж буй “Монфүүдланд” ХХК дээр сургалт, зааварчилгаа амжилттай үргэлжилж байна. 


Уг хөтөлбөрийн хүрээнд автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тоёота компанийн туршлага болох 5S хөдөлгөөнийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж эхэллээ. 5S хөдөлгөөн нь ажлын байрны эмх цэгц, цэвэр цэмцгэр байдлыг хадгалснаар ажлын бүтээмжийг дээшлүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, ажилтнуудын ажилдаа хандах хандлагыг сайжруулах зэрэг олон төрлийн ач холбогдолтой хөдөлгөөн юм. Зөвхөн Японы компаниуд төдийгүй дэлхийн олон улс орнуудад уг хөдөлгөөнийг өрнүүлж байгаа бөгөөд манай улсад ч хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, компани олон бий. 


Уг хөдөлгөөнийг цаашид тогтвортой хэрэгжүүлэхэд компанийн ажилтан нэг бүрийн идэвх чармайлт хэрэгтэй. “Монфүүдланд” ХХК-ын хамт олонд 5S хөдөлгөөнөө амжилттай, тасралтгүй хэрэгжүүлж, хэрэглэгчдэдээ сэтгэл шингэсэн, амт чанартай, итгэлтэй бүтээгдэхүүн өргөн барих ажил үйлст нь өндөр амжилт хүсье.