“16 настай Самүрай” Товч агуулга
Исояма Каори бол 3 настайгаасаа кэндогоор хичээллэсэн шилдэг тамирчин. Гэвч тэрээр нэгэн тэмцээнд нэр нь үл мэдэгдэх тамирчинд ялагдана. Ялагдсандаа гутарсан Каори өөрийг нь ялсан тамирчнаа хайн кэндогийн хүчтэй ахлах сургуульд элсэн орж, түүнтэй дахин учрахад Санаэ гэдэг гаргасан амжилтгүй, кэндогоор сонирхлын журмаар хичээллэдэг, санаа амар, амгалан охин байв. Боломжийг алдалгүй өөрийн ялагдлын шалтгааныг тодруулах сэтгэлээр Санаэгийн кэндогийн чадварыг гаргахаар улайрах Каори.....
Харин Санаэгийн хувьд анхандаа Каоригийн сэтгэлийн тэнхээ, хүчинд дарагдаж, няцаж байсан ч улмаар кэндогийн ялалт ялагдлын амтыг мэдэрч сонирхож эхэлдэг.
-Хүмүүс яагаад өрсөлддөг вэ?
-Үнэний хүч гэж чухам юу вэ?
-Ялна гэдэг зүйлийн утга учир юунд оршино вэ?
-Хувь тавилангийн тулалдааны хязгаарт Каори, Санаэ 2 хариултыг олох болов уу?
ХЭЗЭЭ:
2018 оны 11-р сарын 29 /Пүрэв гараг/ Хадмал орчуулгатай
17 цаг 30 минутаас /2цаг 00 минут /
ХААНА: Монгол-Японы төвийн Их танхимд
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ УРЬДЧИЛАН БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ
Утас:11-310879
Монгол-Японы төв нь МУИС-ийн 1, 2-р байрны дунд байрладаг.
/МУИС-ийн Номын сангийн зүүн талын хашаагаар орох болон хойгуураа тойрч орно/