11 сарын 17-ны бямба гарагт Япон соёлын танилцуулга хичээл "Карүтагийн тэмцээн" -г Монгол-Японы төвд зохион байгуулж, 25 орчим хүн оролцлоо.
"Карүтагийн тэмцээн" нь 100 найрагчийн 100 шүлгийг ашиглан, тэдгээрийг бичсэн картыг цээжлэхээс гадна тухайн картын байрлалыг тогтоох шаардлагатай болдог тул төвлөрөлт шаарддаг. Мөн түүнчлэн картыг түргэн шүүрэн авах хурд хэрэгтэй болдог билээ. Нэгэн зэрэг хурд хүч болон удаан хугацаанд санах ойгоо төвлөрүүлэхийг шаарддаг тул "Карүтагийн тэмцээн" -г “Татами дээрх тулааны урлаг” гэж нэрлэдэг.
"Карүтагийн тэмцээн" нь Япон соёл болоод спортын нэгдэл болсон тэмцээн тул уг танилцуулга хичээлээр Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Ямашита Акихито багш оролцогчдод “100 найрагчийн 100 шүлэг” болоод "Карүтагийн тэмцээн"-ий ерөнхий дүрмийн талаар тайлбар хийж хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид маань өөрсдийн биеэр Карүтагаар өрсөлдөх боломжтой болсон юм.
"Карүтагийн тэмцээн" нь хирагана үсэг мэддэг хэн бүхэн оролцох боломжтой байдаг онцлогтой тул сонирхогчдын тоо байнга өсөж олон улсын хэмжээний наадмууд хүртэл зохиогдож байгаагаас гадна Тайланд, Хятад зэрэг Азийн орнууд төдийгүй Франц, Итали гэх мэт Европын орнууд, мөн түүнчлэн Америк, Бразилд ч гэсэн сонирхогчид нэмэгдсээр байна. Монголд ч гэсэн Карүтагийн спорт дэлгэрч ирээдүйд дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох тамирчид төрөн гарч ирнэ гэдэгт итгэж байна!