Энэ удаад Шинэ монгол эрдмийн хүрээлэнгийн зөвлөх профессор Сүзүки Шиничи гуай "Японы их сургуулиудын Робокон тэмцээн ба орчин үе" сэдвээр оролцохоор боллоо. Робот, Робокон, техник технологид сонирхолтой хэн бүхнийг урьж байна.
Сүзүки Шиничи багш нь энэ оны 5 сараас Шинэ-Монгол эрдмийн хүрээлэнгийн зөвлөх профессороор ажиллаж байгаа.
2019 онд Улаанбаатар хотод анх удаагаа олон улсын ABU Robokon тэмцээн болохтой холбогдуулан сүүлийн үед Робокон нь оюутан залуусын анхаарлыг маш их татсан сэдэв болоод байна.
Олон орны робоконы багуудыг удирдаж ирсэн Сүзүки багшийн яриаг хамтдаа сонсож санал сэтгэгдлээ хуваалцацгаая.
Нээлттэй семинар маань монгол орчуулгатай япон хэлээр явагдана.
11 сарын 3-ны Бямба гаригийн 14:00-16:00 цагийн хооронд Монгол-Японы төвийн 2 давхарт болно.
Үнэ төлбөргүй бөгөөд бүртгүүлэх шаардлагагүй.