Монголчууд дотооддоо автомашин үйлдвэрлээд 13 жил болж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгч нараас 500 автобус авах төсвийг тусгажээ.
Тэрбээр үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн хөрөнгөөр 4000 м2 талбайтай автобус, машин, тоног төхөөрөмж угсралтын үйлдвэрийг байгуулан 6 сарын дотор ашиглалтад оруулсан байна. Уг үйлдвэрт эхний хоёр эко цахилгаан автобусаа үйлдвэрлэж, өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд хүлээлгэн өглөө.
Тус үйлдвэр нь жилдээ 300-500 автобус үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Дотооддоо үйлдвэрлэх боломжтой автобусны эд ангиудыг үндэсний аж үйлдвэрийн гишүүн компаниуд үйлдвэрлэн ажиллаж байна. Одоогоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны захиалгаар сургуулийн зориулалт бүхий 8 автобусыг угсарч байгаа бөгөөд 60 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. Түүнчлэн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу 500 автобус захиалахад 400 хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэх юм.
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/231229
МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН БҮТЭЭСЭН ЦАХИЛГААН АВТОБУСНЫ НЭЭЛТ БОЛЛОО
2018-10-15
2024-11-05
2024-10-30