Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь доорх ажлын байранд 3 хүн шалгаруулж авна.
Бизнесийн сургалтын тасаг:
Түр орон тооны мэргэжилтэн 2 хүн /1 жил/
Жич: 2019 оны 9 сараас үндсэн ажилтан болох боломжтой.
Номын сан, хамтын ажиллагааны тасаг:
Үндсэн мэргэжилтэн 1 хүн
Тавигдах шаардлага:
1. Дээд боловсролтой байх
2. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2 түвшин болон түүнээс дээш, түүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх /J-TEST, NAT TEST –ийн сертификаттай байж болно.
3. Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх
4. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
5. Багаар ажиллах чадвартай байх
6. Харилцааны соёл, ёс зүйтэй байх
7. Цаг баримталдаг байх
8. Тогтвор суурьшилтай ажиллах /2018 оны 9 сараас 24-нөөс 1 жил ажиллах боломжтой байх/
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет
2. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадлагаа
Материал хүлээн авах хугацаа:
2018 оны 9 сарын 3-ны өдрөөс 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл Монгол-Японы төвийн хүлээн авах дээр хүлээн авна.
Утас: 11-310879
Бизнесийн сургалтын тасаг Дотуур дугаар 3
Номын сан, хамтын ажиллагааны тасаг Дотуур дугаар 1
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв