МЭДЭЭЛЭЛ
2018 ОНЫ НИЙГАТА МУЖИЙН НЭРЭМЖИТ ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН
2018-08-13

Япон хэл суралцаж буй их дээд сургуулийн оюутан залуусыг дэмжих, тэдэнд Нийгата мужийг танилцуулах зорилгоор Нийгата мужийн нэрэмжит “Япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг зохион байгуулах тул япон хэл сурч буй оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Тэмцээний өдөр, цаг: 2018 оны 9 сарын 13-ны Пүрэв гарагт 13:00-17:00

Хаана: Монгол-Японы төвийн Их танхим

Илтгэлийн сэдэв:「日本との友好交流をどう進めるか」

  1. Дээрх сэдвээр илтгэл тавина. (5 минут)
  2. Илтгэлийн дараа шүүгчдийн асуултад хариулна. (3 минут)

(1 хүн 8 минутад багтаана.)

  • Шагнал:
  • Шилдгийн шилдэг 3 оролцогч , шилдэг 3 оролцогч, оролцогчийн шагнал 4 оролцогч.
  • Жич: Шагналд өргөмжлөл болон үнэ бүхий зүйл багтана. Шилдгийн шилдэг 3 оролцогч үнэ бүхий зүйлээр шагнуулна. (Япон улсын Нийгата мужаар аялах эрх. Аялалыг 2019 оны хавар төлөвлөж байна.)
  • Тавигдах шаардлага:
  • 18 болон түүнээс дээш насны (2018 оны 12-р сарын 31-ний байдлаар), япон хэл суралцаж буй их дээд сургуулийн болон Коосэн (технологийн коллеж) сургуулийн оюутан байх
  • 1 сараас дээш хугацаагаар Япон улсад зорчоогүй байх
  • 1 сургууль (сургууль, тэнхим, мэргэжил тус бүр)-иас 1 оюутныг тодорхойлж оролцуулах
  • Бүртгэл:

Хугацаа: 2018 оны 9 сарын 3-ны Даваа гарагийн 17:00 хүртэл

                 Ажлын өдрүүдэд 9:30-17:00 хооронд хүлээж авна.  (Цайны цаг 13:00-14:00)

   Монгол-Японы төвийн япон хэлний сургалтын тасагт хүлээж авна.

                Хариуцсан ажилтан: П.Дэлгэрзаяа

                Лавлах утас: 11-310879(Ext-2)

  • Бүртгүүлэхэд анхаарах зүйл:
      1. Сургууль (сургууль, тэнхим, мэргэжил тус бүр)-ийг төлөөлөн оролцох 1 оюутны материалыг хариуцсан багш нь авчирч өгөх.
      2. Тусгай цаас (A4 хэмжээтэй 20х20 нүдтэй) дээр бичих. (Дэлгэрэнгүйг дараагийн хуудаснаас харна уу.)
      3. Дээрх сэдвээр илтгэлийг тусгай цаасан原稿(げんこう)用紙(ようし)дээр 3.5-аас дээш, 4-өөс доош хуудас буюу 1400-аас 1600 үсэгт багтааж бичих. (Дэлгэрэнгүйг дараагийн хуудаснаас харна уу.)
      4. Илтгэлийн эх бичвэрээ А4-ийн хэмжээтэй дугтуйнд хийж, дугтуй дээр оюутны овог нэрийг бүтнээр (товчлохгүй, монгол, япон хэлээр (катаканагаар)), харьяалагдах сургууль, анги, хариуцагч багшийн овог нэр болон найдвартай холбоо барих утасны дугаарыг гаргацтай тодорхой бичсэн байх.
      5. Дээрх шаардлагыг хангаагүй материалыг хүлээж авахгүйг анхаарна уу.
      6. Илтгэлийн хугацаа 4-6минут /4 минут хүрэхгүй эсвэл 6 минутаас хэтэрсэн тохиолдолд нийт онооны 10% хасагдахыг анхаарна уу./
  • Зохион байгуулагч: Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны холбоо
  • Зохион бичлэгийн тусгай цаас 原稿(げんこう)用紙(ようし) хэрэглэх заавар
  • Зохион бичлэгийн тусгай цаас 原稿用紙(げんこうようし)буюу А4 хэмжээтэй 20Х20 шоо нүд бүхий цаас хэрэглэнэ
  • Босоогоор баруун талаас зүүн тал руу нэг нүдэнд нэг л үсэг бичнэ
  • Нэг хуудас дээр 400 үсэг бичих боломжтой бөгөөд 400 үсэг тутамд шинэ цаас хэрэглэнэ
  • Догол мөрийг авахдаа шинэ мөрнөөс нэг нүд орхиж, 2 дахь нүднээс бичнэ
  • Цэг, таслал, жижиг үсэг зэргийг нэг үсгээр тооцож нэг нүдэнд багтаан бичнэ
  • Баруун захад (нүд хэрэглэхгүй)  сэдвийн хүрээнд өөрийн бичсэн илтгэлийн гарчиг, овог нэр, харьяалал, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичнэ

Тусгай цаасыг татаж авах.