МЭДЭЭЛЭЛ
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА
2018-08-01

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь доорх ажлын байранд 4 хүн шалгаруулж авна. Үүнд:

  • Бизнесийн сургалтын тасаг:     үндсэн мэргэжилтэн 1 хүн

                                                             түр орон тооны мэргэжилтэн 1 хүн /1 жил/;

  • Номын сан, хамтын ажиллагааны тасаг: үндсэн мэргэжилтэн 1 хүн;

  • Япон хэлний сургалтын тасаг:  түр орон тооны мэргэжилтэн 1 хүн /1 жил/

 Тавигдах шаардлага:

  1. Дээд боловсролтой байх
  2. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 түвшин, түүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх /J-TEST, NAT TEST –ийн сертификаттай байж болно. Аль нэг шалгалтын сертификатгүй бол тус төвийн япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох жишиг шалгалтыг 8 сарын 30-нд өгөх боломжтой/
  3. Багшлах эрхтэй болон багшилж байсан туршлагатай бол давуу тал болно /Япон хэлний сургалтын тасаг/
  4. Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх
  5. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
  6. Багаар ажиллах чадвартай байх
  7. Харилцааны соёл, ёс зүйтэй байх
  8. Цаг баримталдаг байх
  9. Тогтвор суурьшилтай ажиллах /Бизнесийн сургалтын болон Япон хэлний сургалтын тасгийн түр орон тооны мэргэжилтний хувьд 2018 оны 9 сараас 13-наас 2019 оны 9 сарын 13-ны өдрийг дуустал ажиллах боломжтой байх/   

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадлагаа       

Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 8 сарын 1-ний өдрөөс 22-ны өдрийн 18:00 цаг хүртэл Монгол-Японы төвийн хүлээн авах дээр хүлээн авна.

Утас: 11-310879      Номын сан, хамтын ажиллагааны тасаг Дотуур дугаар 1

Япон хэлний сургалтын тасаг: Дотуур дугаар 2

Бизнесийн сургалтын тасаг:  Дотуур дугаар 3

 

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв