21-р зууны хамгийн удаан хугацаанд үргэлжлэх сар хиртэлт долдугаар сарын 27-нд буюу маргааш тохиох гэж байна. НАСА-гийн мэдээлснээр сар 100 гаруй минутын турш улаан өнгөтэй болж хувирах юм. Нийт сар хиртэлтийн хугацаа дөрвөн цаг үргэлжилнэ.
Уг үзэгдэл хамгийн тод харагдах бүс нутаг нь Ойрх Дорнод, өмнөд ба зүүн Африк, баруун болон зүүн өмнөд Азийн орнууд бол Хойд Америкт хамгийн бүдэг харагдах гэнэ.
Монголд 2018 оны долдугаар сарын 28-н буюу Баасангаас Бямба гарагт шилжих шөнө 02:24 цагаас хагас сар хиртэлт эхэлнэ. Харин бүтэн сар хиртэлт 03:30-05:13 цагийн хооронд үргэлжлэх юм.
Сонирхуулахад Монголд харагдах дараагийн сар хиртэлт 2021 оны тавдугаар сарын 26-нд болно. Тухайн үед бүтэн хиртэлт 15 минут үргэлжлэх бөгөөд 19:11-т эхэлж, 19:26-д дуусна.