Тэртээ 73 жилийн өмнөх 1945 оны 8-р сарын 6-ны өдөр хүн төрөлхтний түүхэнд тохиосон аймшигт, эмгэнэлт өдөр байлаа. Хирошима, Нагасаки хотуудад хаясан атомын бөмбөгийн уршгаар мянга мянган хүмүүс үрэгдэж, амьд үлдэгсэд нь насан туршийн шаналал, зовлонг туулсан билээ. Энэ бүхнийг эргэн сануулж, ийм аюул даян дэлхийд дахин гаргахгүйн тулд энх тайвны төлөө японы ард иргэдийн зүгээс гэрэл зургийн үзэсгэлэн, семинар, танилцуулга хийсээр ирсэн билээ. Энэ удаагийн үзэсгэлэн, семинарыг япон төвд хүрэлцэн ирж сонирхоно уу!
ХЭЗЭЭ:
2018 оны 5-р сарын 14 /Даваа гараг/ -аас 5-р сарын 19 /Бямба гараг/ хүртэл
10 цаг 00 минутаас
ХААНА: Монгол-Японы төвийн хүлээлгийн танхимд
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Утас:11-310879 Ext-1
УРЬДЧИЛАН БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ
Монгол-Японы төв нь МУИС-ийн 1, 2-р байрны дунд байрладаг.
/МУИС-ийн Номын сангийн зүүн талын хашаагаар орох болон хойгуураа тойрч орно/
Онцлох арга хэмжээ
Хирошима атомын бөмбөг ба энх тайвны тухай семинар
Тус семинараар бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүний бодит яриаг сонсохоос гадна "Энх тайвны дуу хоолойг түгээе" сэдэвт цаасан нугалбарын хичээлд суух боломжтой.
ХЭЗЭЭ:
2018 оны 5-р сарын 19 /Бямба гараг/
14 цаг 00 минутаас
ХААНА: Монгол-Японы төвийн их танхимд
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Утас:11-310879 Ext-1
УРЬДЧИЛАН БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ
Монгол-Японы төв нь МУИС-ийн 1, 2-р байрны дунд байрладаг.
/МУИС-ийн Номын сангийн зүүн талын хашаагаар орох болон хойгуураа тойрч орно/