МЭДЭЭЛЭЛ
EXCEL ПРОГРАМЫГ ПРАКТИКТ АШИГЛАСАН БИЗНЕСИЙН СИМУЛЯЦИ сэдэвт сургалт
2018-04-30

ЭКСЕЛ ПРОГРАМЫГ ПРАКТИКТ АШИГЛАСАН БИЗНЕСИЙН СИМУЛЯЦИ СУРГАЛТ 
Монгол-Японы төвөөс 2018 оны 4 дүгээр сарын 21-ээс 27-ны өдрүүдэд “Эксел програмыг практикт ашигласан бизнесийн симуляци” сэдвээр монголын 40 орчим компанийн удирдлага, санхүүгийн мэргэжилтэн нягтлан бодогч нарт ахисан түвшний сургалт болон Таван Богд Групп компанийн санхүүгийн мэргэжилтэн, санхүүгийн шинжээч, нягтлан бодогч нарт зориулсан ажлын байран дээрх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг хуучнаар Мацүшита Дэнки компани буюу одоогийн Панасоник компанид 16 жилийн турш ажиллаж байсан туршлагатай эдүгээ менежмент, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Хосака Цүтомү багш удирдан явуулсан юм. 


Сургалтаар Excel програмын олон улсын стандартад нийцсэн техникээс эхлээд бизнесийн логикийг харагдахуйц болгох загварчлал, компанийн үнэ цэнийн үнэлгээ гэсэн агуулгыг заасан бөгөөд сургалтын төгсгөлд бодит компанийн санхүүгийн тайланд тулгуурлан компанийн үнэ цэнийг тооцох дасгал хийсэн нь сургалтыг илүү үр дүнтэй бөгөөд сонирхолтой болгосон юм. 
Ингээд тус сургалтад хамрагдсан суралцагсад болон Таван Богд Группын нийт хамт олны цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Та бүхэн бизнесийн ахисан түвшний сургалтад хамрагдах болон компани дээрээ тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийг хүсвэл Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасагтай холбогдоорой. 
Утас: 11-310879 (ext-3)