Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах талаар үндсэн мэдлэгийг олгох "ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА" суурь мэдлэгийн сургалтын бүртгэл эхэллээ.
1) Сургалтын зорилго:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд компанийн үйл ажиллагааны үндэс, удирдлагын агуулгатай танилцаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, үргүй зардлыг арилгах, дамжлагын удирдлага, чанарын хяналтын талаар тодорхой мэдлэгтэй болно.
2) Хугацаа:
2018.05.26 /Бямба/ 10:00-17:00
3) Хамрагдах хүн: Үйлдвэрлэлийн удирдлагын талаар системтэй ойлголттой болохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй. Үйлдвэрлэл эрхлэгч компани, аж ахуйн нэгжийн албан хаагч, үйлдвэрийн дарга нар
4) Хамрагдах хүний тоо: 30 хүн
5) Сургалтын төлбөр: 75,000₮
6) Хичээл заах багш: Ш.Алтанхуяг
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш,
"HQT" ХХК-ийн захирал.
7) Хичээлийн агуулга:
・Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндэс, удирдлагын агуулга
・Нийлүүлэлтийн хугацааг удирдах нь
・Аж үйлдвэрийн инженерчлэл
・Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах нь /Үргүй зардлыг арилгах, Дамжлагын удирдлага, Чанарын удирдлага, 5S/
8) Бүртгэл:
Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
9) Холбоо барих:
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
И-мэйл хаяг: amgalan@japan-center.mn, bayarmaa@japan-center.mn, oyunzaya@japan-center.mn
Цахим хуудас: www.japan-center.mn