НОМЫН САН
УНШИГЧ ТА БҮХЭНД САНАЛ БОЛГОЖ БУЙ ЭНЭ САРЫН НОМ
2017-03-20

2017 оны  2 сар

1.      Номын нэр: “Хирогарү котоба” Бага ангийн Япон хэлний сурах бичиг-5

2.      Хэвлэгдсэн огноо: 2004 онд боловсруулж, 2009 онд худалдаанд гаргав.

3.      Хуудасны тоо: 114

4.      Хэмжээ: 180х255 мм

5.      Номын ангилал: Бага ангийн хэл сурах бичиг  

6.      Номын дугаар: 810-1396 (1-0323)

 

   Энэ сарын номын танилцуулга булангаараа  сурах бичгийн хэвлэлийн компаниас эмхэтгэн гаргасан “Хирогарү котоба” Бага ангийн Япон хэлний сурах бичиг-5-ыг танилцуулъя. Энэхүү сурах бичгийг Японы бага ангийн 5-р ангийн хүүхдүүд хичээл дээрээ хэрэглэдэг бөгөөд 2004 онд боловсруулж, 2009 онд худалдаанд гарсан байна.

   Уг номонд 2 өгүүллэг, тайлбар зэргийг багтаасан тул жижиг хэмжээний туужийн номтой харьцуулахад уншиж ойлгоход хялбар агуулгатай учир Япон хэл суралцагчдадыг сонирхож үзэхийг санал болгож байна.

      Мөн бодитоор бага ангийн хичээлд хэрэглэдэг сурах бичиг тул, өгүүллэг оруулахаас гадна  өгүүллэгээр ямар утга санааг гаргаж байгааг ойлгоход дөхөм болох үүднээс гарын авлагын хэсгийг оруулж өгчээ.  Иймд Япон хүн хэрхэн Япон хэлнийг сурдаг талаар, мөн Японы уран зохиол, манга буюу зурагт номын талаар энэ номоор дамжуулан мэдэрч чадна гэж бодож байна.

     Японы уран зохиолтой танилцахын тулд Япон уран зохиолыг хэрхэн унших арга барилыг сурах нь чухал.

Тэрхүү унших арга барилд суралцахын тулд энэхүү номноос эхлэвэл ямар бэ.