Нээлттэй семинар
66 дахь нээлттэй семинар боллоо
2015-04-07
   Монгол-Япон төвийн 66 дахь нээлттэй семинар 3-р сарын 28-нд 
амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн семинарт МУИС-ийн Биологийн тэнхимийн багш У.Айбек уригдаж “Шоргоолжны ертөнц” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм. 
   Айбек нь байгаль орчинд чухал үүрэгтэй, хүмүүс бидний ахуй амьдралд шууд бус боловч нэлээд чухал нөлөө үзүүлж байдаг шоргоолжны талаар олон жил судлан монгол орны шоргоолжны зүйлүүдийг дахин нягтлан тэмдэглэж, мөн монголд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй шинэ зүйлүүдийг нээн илрүүлсэн бөгөөд өнгөрсөн 2014 онд Японы Кагошимагийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. 

  Семинарт оролцогчдын сэтгэгдэлээс:

- Семинарын сэдэв маш сонирхолтой байлаа. 
- Маш нарийн цэгцтэй судалгаа хийсэн байна, тоо баримттай танилцуулж байна. 
- Лекц цаг хугацаандаа эхэлж байна. Танхим нь цэвэр цэмцгэр байгаа нь сэтгэлд таатай байлаа. Мөн илтгэлийн хураангуйг монгол, япон хоёр хэлээр хийж тараасан нь илтгэлийг сонсоход дөхөм, хүртээмжтэй болгож байна. 
- Өөрийнхөө огт мэддэггүй шоргоолжны ертөнцийн талаар тодорхой ойлголттой боллоо. 
- Хийж буй судалгаандаа хэрэглэж болох шинэ санаа төрлөө. 
- Илтгэгч багш илтгэлээ маш чадварлаг тавьж байна. Асуултанд ойлгомжтой хариулж байна. 
- Ном, интернетээс олдохгүй мэдээллийг өглөө.