Өмнөх сарын номнууд
ТАНД САНАЛ БОЛГОЖ БУЙ ЭНЭ САРЫН НОМ
2015-03-13
2015 он 5-р сар
 
Номын нэр: “Амьтдын амьдрал”
Ерөнхий редактор: Шарлот Уленбрук
Хэвлэлийн газар: Мон судар
Хэвлэгдсэн огноо: 2012 он
Номын дугаар: К-0187
Хэмжээ: 31см х 26 см
Хуудасны тоо: 512
ISBN: 978-99962-0-552-4   








    Энэ удаагийн номын танилцуулгаараа “Амьтдын амьдрал” хэмээх амьтад болон тэдгээрийн зан араншингийн тухай дэлгэрэнгүй зурагт лавлахыг товч танилцуулж байна. Амьтдын анатомийн бүтэц талаас нь араг яс ба булчин хийгээд эрхтэн системийн тогтолцоо гэх мэт мөн хооллолт зэрэг  үндсэн сэдвүүдийг оруулсан ба уг номын ерөнхий редактор Шарлот Уленбруке уг номыг “Онгон байгалийн цохилон буй зүрхэнд шууд аваачиж, амьтдын зан төрхийн гайхамшигт олон янз байдлыг нээн таниулж буй бүтээл юм” гэж хэлсэнчлэн амьтдын нийгмийн амьдрал, хэрхэн хоорондоо харилцдаг, оюун ухаан, биеэ хамгаалах чадвар зэрэг дахин давтагдашгүй өнцгөөс нь  амьтдыг танилцуулжээ. 
    Сэдэв тус бүрийг тухайн салбарын нэртэй эрдэмтэн судлаачид бичин, эмхэтгэснээс гадна үлэг гүрвэлийн үзэсгэлэнгээрээ алдартай Америкийн байгалийн түүхийн музей тус номыг бүтээхэд хамтран оролцсон байна.  
    Амьтдын үйл хөдлөлийн торгон агшныг хальснаа чадварлагаар буулгаж чадсан дэлхийн алдартай фото зурагчдын сэтгэл хөдөлгөм зургууд нь ялангуяа хүүхэд багачуудад  зургийг үзэх төдийд  амьтдын бодит ертөнцтэй танилцах анхны алхам нь болох болов уу. Уг ном нь хүүхэд багачуудаас гадна томчууд хүртэл сонирхон үзэх номын нэг юм. 
    Энэхүү гайхамшигтай номыг Монгол хэлээр хэвлэн гаргахад, Монголын биологийн ухааны доктор профессорууд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ба сэдвүүдийг орчуулж, эмхэтгэжээ. Ийнхүү анх удаа Монгол хэлээр амьтдын тухай томоохон зурагт тайлбар ном гарсан гэдгийг та бүхэнд дуулгая.
    За ингээд хуудас бүрийг нээж, амьтдын гайхалтай хийгээд сонин содон дүр төрхтэй танилцангаа, амьтдын талаархи танин мэдэхүйгээ баяжуулах аялалаа эхлүүлцгээе.