2012 оны 12 сарын 6-нд “ЮниГаз” ХХК-д 3 удаагийн цуврал ажлын байран дахь сургалт хэрэгжиж дууслаа. Өнөөг хүртэл Монгол-Японы Төв нь Монголын компаниудад сургалт, оношлогоо зааварчилгааны хөтөлбөр хэрэгжүүлж байсан бол энэ удаад Япон компаниас анх удаа “ЮниГаз” ХХК-д сургалт хэрэгжүүллээ.
“ЮниГаз” ХХК нь эрчимтэй хөгжиж байгаа компани юм. 2011 оны 1 сард тус компани 30 ажилтантай байсан бол 2012 оны 12 сар гэхэд 110 ажилтантай болж борлуулалт нь ч 10 дахин нэмэгдсэн байна. Компаний цар хүрээ өргөжихтэй уялдаад үйл ажиллагаагаа үр өгөөжтэй хэрэгжүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор “KPI-д тулгуурласан гүйцэтгэлийн удирдлага” сэдвээр сургалт хэрэгжүүлэх хүсэлт ирсэн бөгөөд тус компанид ЖАЙКА-ийн мэргэжилтэн Кавагүчи багшаар ажиллаа.