Сар бүрийн мэдээлэл
2010 оны 12-р сарын мэдээлэл
2012-01-23
“Айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе”

    Шинэ жил болж буйг тохиолдуулан, та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.2009 оны 1-р сард Америкийн ерөнхийлөгчөөр Обама сонгогдон, түүний уриа үг нь “change” буюу “өөрчлөлт” гэсэн үг болсон юм. Алсын хараатай байж, өнгөрснийг бус ирээдүй рүүгээ тэмүүлж, ирээдүйд бүхнийг өөрчлөж, шинэчлэх бүрэн боломжтой гэдгийг тунхаглан зарласан.
    2010 он Монгол, Японы харилцаанд томоохон “change” буюу “өөрчлөлт”-ийг эхлүүлсэн жил болсон гэж бодож байна. Хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт ихээхэн үр дүнтэй болж өнгөрлөө. Түүнчлэн хоёр орон иж бүрэн түншлэлийн хүрээнд бие биенийгээ харилцан дэмжсэн, харилцан нөхөх эдийн засгийн хамтын ажиллагааг бий болгохыг зорилгоо болгож байгаа юм.
Монгол-Японы төвийн хамт олон бид бүхэн үйл ажиллагаандаа “change” буюу “өөрчлөлт” хийхийг хичээн ажиллаж байгаа билээ. Япон төв нь 2002 онд ЖАЙКА (Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага) болон Монгол Улсын Их Сургуулийн хамтарсан төсөл болон үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. 2012 оны 1-р сард 10 жилийн түүхэн үеэ угтах болно.
    Хэзээ нэгэн цагт ангаахай өсөж, торнин, үүрнээсээ нисэн оддог. Япон төвийн төсөл ч гэсэн ЖАЙКА-гийн дэмжлэгээс аажим аажмаар холдон, бие даан үйл ажиллагаагаа явуулах шаардлага бий болон гарч ирж байна.
Япон төв нь Монголын зах зээлийн эдийн засаг болон хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн, хувь нэмрээ оруулахын зэрэгцээ төв бие даан үйл ажиллагаагаа амжилттай явуулахын төлөө нийт хамт олон хүчээ нэгтгэн, идэвхийлэн ажилласаар байх болно.
Ирэх 2011 онд ч гэсэн та бүхнийг туслаж, дэмжин хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье.

Захирал Морикава Хидэо

“Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх оношилгоо зааварчилгааны хөтөлбөр”

    Монгол-Японы төв нь 2009 оноос шинээр бизнес сургалтын нэгэн тулгуур багана болгон, загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх оношилгоо зааварчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр тус хөтөлбөрт нийт 9-н аж ахуйн нэгж хамрагдаад байна. Тус хөтөлбөрт Монгол-Японы Төвийн үндсэн сургалт болон бусад сургалтанд оролцож байсан аж ахуйн нэгжүүдээс сонгон шалгаруулалт хийдэг бөгөөд бизнес сургалтын ахисан төвшний үйл ажиллагаа болж байгаа юм.
    2011 оны 1-р сарын сүүлчээр Монгол дахь ЖАЙКА-ийн төлөөлөгчийн газар, Монгол Улсын Их Сургууль, EBRD хөтөлбөрийн төлөөлөгчийн газар, Монголын Сангийн Яам, Монголын жижиг дунд үйлдвэрийн газар, TSL (2 үе шатлалт зээл)-н хариуцагч нар, Каизэн холбоо, Монголын Менежмент-Консалтантын холбоо, бизнес сургалтын төгсөгчид, бусад хамтран ажилладаг байгууллагуудыг урьж оролцуулж, хөтөлбөрт хамрагдсан аж ахуй нэгжийн оношилгоо зааварчилгаанаас гарсан амжилт, ололтоос танилцуулах семинарыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн тэр үеэр, загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн тогтолцоо болоод хөгжүүлэх арга барил, үр дүнг бодит жишээнүүдийг эмхэтгэн, төлбөртэйгээр хүргэхээр зорьж байна.
    Бодит жишээнүүдийн эмхэтгэлийг Монгол, Япон хоёр хэл дээр гарган, хамтран ажилладаг байгууллагуудад хүргэх болно.
    2011 онд загвар аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх хөтөлбөрийг улам өргөжүүлэн, Монголын дунд хэмжээний аж ахуй нэгжээс эхлүүлээд томоохон үйлдэрүүдийг ч хамруулахыг бодолцож байна.
Энэ нь Монгол-Японы төвийн санхүүгийн чадамжинд нөлөөлж, улмаар төвийн бие даан үйл ажиллагаагаа явуулахад багагүй хувь нэмэр оруулах болно.

“Everyday” компани дээр загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь

(Бизнес сургалт хариуцсан мэргэжилтэн Кавагүчи Шиничиро)