Сар бүрийн мэдээлэл
2009 оны 12-р сар
2012-01-23
“Улиран одож буй хуучин оноо үдэж, айлчлан ирж байгаа шинэ оноо угтацгаая”
Энэхүү 6 сарын турш Улаанбаатар хот хэрхэн өөрчлөгдөж байгааг өдөр ирэх тутам өөрийн биеэр мэдэрсээр байна. Цаашид Монгол орон байгалийн тэнцвэрт байдлаа хадгалан, хэрхэн хөгжин цэцэглэхийг бид бүхэн таашгүй.
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төв нь 2002 онд нээгдсэн цагаасаа хойш 2009 оны 7-р сард 1 сая дахь үйлчлүүлэгчээ угтан авсан билээ. Энэ нь Улаанбаатар хотын нийт хүн амын тоотой тэнцэхүйц хэмжээний тоо агаад өнөөдрийг хүртэл олон мянган хүнд хүрч үйлчилж байна.
Япон төв нь 2009 онд хэд хэдэн үйл ажиллагааг шинээр явуулж эхлээд байна. Үүний нэг тод жишээ нь: “Загвар аж ахуй, нэгжийг хөгжүүлэх төсөл” бөгөөд төвийн бизнес сургалтанд хамрагдсан 8 компанийг сонгон авч, мэргэжлийн өндөр түвшинд ганцаарчилсан зөвөлгөө өгөх зэрэг ажлыг явуулж байна.
Япон төвийн үйл ажиллагааны үндсэн зорилгын нэг бол яах аргагүй 2 орны хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал бөгөөд Япон менежмент төдийгүй Японы аж үйлдвэрлэлүүдийн, өнөөдрийн амжилтанд хүрсэн түүхэн замнал, туршлага өөрөөр хэлбэл Япон соёлоос зааж сургахыг эрхэм зорилтоо болгон ажиллаж байна. Түүнчлэн эдгээр загвар аж ахуй нэгжүүд маань Монголын эдийн засгийн манлайлагч үйлдвэрүүд болоосой хэмээн хүсэж байна.
Ингээд ирж буй 2010 ондоо Япон төв маань амжилт бүтээлээр бялхсан эрч хүчтэй төв байхын төлөө бид бүхэн хичээн ажиллах болно.
Та Монголын Японд ирээд үзээрэй.
(Захирал Морикава Хидэо)