Үйл явдал
ЛАНД БРИДЖ ХХК-д МАРКЕТИНГ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
7 цаг 20 мин

ЛАНД БРИДЖ ХХК-д МАРКЕТИНГ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 

Монгол-Японы төвөөс 4 сарын 18-ны өдөр Ланд Бридж ХХК -н хүсэлтийн дагуу “Маркетинг” сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, МУИС-ийн Маркетинг худалдааны тэнхимийн ахлах багш Б.Угтахжаргал удирдан явуулсан юм.  

Энэхүү сургалтыг удирдах ажилтнуудад маркетингийн нэгдсэн системтэй ойлголтыг өгөх зорилготойгоор зохион байгуулж, тус байгууллагын нийт 28 удирдах ажилтан хамрагдлаа.  Бичлэг

Сургалтын эхэнд хэрэглэгч ба зах зээлийн ойлголт, өрсөлдөөн ба үнэ цэнийн санал,  брэнд, мессеж ба харилцаа холбоо, суваг борлуулалтын уялдаа, дижитал суваг ба хэрэгжилт, дотоод бүтэц ба хэрэгжүүлэх чадавх  гэсэн 7 өнцгөөс байгууллагатаа маркетингийн аудит хийснээрээ онцлог байлаа.  

МАРКЕТИНГ БОЛ ЗӨВХӨН БОРЛУУЛАЛТ, ЗАР СУРТАЛЧИЛГАА БИШ ХУДАЛДАН АВАГЧДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ЯВДАЛ ЮМ. 

“Маркетинг” суурь мэдлэгийн сургалт 5 сарын 2-нд зохион байгуулагдах тул маркетингийн суурь мэдлэгтэй болохыг хүссэн хүн бүхнийг урьж байна. 

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://japan-center.edu.mn/a/23760