Ажлын байрны эмх цэгц, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны 3-р сарын 28-ны өдөр “5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь” сэдэвт суурь мэдлэгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Моншибасаки” ХХК-ийн захирал Д.Долгормаа удирдан явуулж, оролцогчдод 5S аргачлалын үндсэн зарчим болох ангилах, эмхлэх, цэвэрлэх, стандартчилах, хэвшүүлэх ойлголтуудыг бодит жишээ, дадлага ажилтай хослуулан хүргэлээ. Тэрээр кайзэн буюу тасралтгүй сайжруулалтын философийг үйлдвэрлэлийн орчинд хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар туршлагаасаа хуваалцаж, суралцагчдыг идэвхтэй оролцоход уриалсан юм.
Энэхүү сургалтад нийт 20 гаруй хүмүүс хамрагдаж, 5S-ийн талаар үндсэн ойлголт авахын сацуу 5S-ийг хэрхэн хэрэгжүүлэх, ажлын байрны эмх цэгц, аюулгүй байдлыг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй заалаа. Мөн оролцогчид багаар ажиллах, харилцан суралцах орчныг бүрдүүлж, байгууллагын соёлыг сайжруулахад чухал ач холбогдолтой байв.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа суралцсан зүйлсээ ажил болон амьдралдаа хэрэгжүүлж бодит үр дүн гаргахыг хүсье.
Манай дараагийн суурь мэдлэгийн сургалт “Дэлгүүрийн менежмент” сэдэвт Ж.Гансүх багшийн удирдлага дор энэ бямба гарагт буюу 4 сарын 4-ний өдөр зохион байгуулагдах тул амжиж бүртгүүлээрэй.





