МЭДЭЭЛЭЛ
ӨНӨӨГИЙН ЯПОН
6 цаг 47 мин

Одоогийн Япон улсын ерөнхий сайд хэн болохыг та мэдэх үү?

2025 оны 10-р сарын 21-ний өдөр Японы парламентын төлөөлөгчдийн танхим болон зөвлөхүүдийн танхимын нэгдсэн хуралдаанаар нэр дэвшүүлэх сонгууль явагдаж, Санаэ Такаичи Япон улсын 104 дэх ерөнхий сайдаар сонгогдон албан тушаалаа хүлээн авсан юм.

Япон улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн ерөнхий сайд болсон явдал нь Такаичигийн засгийн газрыг “Шинэ үеийн эхлэл” хэмээн үнэлэгдэхэд хүргэж, дотоод гадаадын анхаарлыг онцгойлон татаж байгаа юм.

Тэрээр “Хүчирхэг, уян хатан, сайхан Япон орон” хэмээх уриа үгийг өөрийнхөө гол үзэл баримтлалаа болгож, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих, батлан хамгаалах чадавхыг өргөжүүлэх, мөн орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх асуудлыг онцгойлон чухалчилж байна.

Сүүлийн жилүүдэд Япон улсын эдийн засгийн удаан хугацааны зогсонги байдал, үнийн өсөлт зэрэг ирээдүй нь тодорхой бус нөхцөл байдалтай тулгарч буй. Ийм нөхцөлд “Энэ хүн одоогийн байдлыг өөрчилж чадна” гэсэн олон нийтийн хүлээлт сонгуулийн саналд илэрхий нөлөөлсөн гэж үзэж болно.

Мөн Санаэ Такаичигийн тэргүүлсэн засгийн газарт залуучууд ихээхэн найдлага тавьж байгаа бөгөөд олон нийтийн санал асуулгаар 18-29 насны залуучуудын дунд 92 хувь, бүх насныхныг хамруулсан судалгаагаар 65 хувиас давсан дэмжлэг авсан байна. Түүний хэрэгжүүлж буй бодлого, ялангуяа эдийн засаг, аюулгүй байдал, залуучуудын боломжийг нэмэгдүүлэх чиглэлд баримталж буй байр суурь нь олон нийтээс эерэг үнэлгээг авч байна.

Эх сурвалж: Hatena Blog “Цаг үеийн мэдээ”

https://wandahoo2024.hatenablog.jp/entry/2025/10/21/223548