МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ–ЯПОНЫ ТӨВИЙН “5S ХӨДӨЛГӨӨН”-ИЙ ХҮРЭЭНД НОМЫН САНДАА ДОТООД ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ
16 цаг 2 мин

“5S ХӨДӨЛГӨӨН”-ийг хэрэгжүүлэгч Монгол-Японы төв

Монгол–Японы төв нь байгууллагын дотоод орчныг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 5S хөдөлгөөнийг тогтмол хэрэгжүүлж ажилладаг билээ. Энэ удаа та бүхэндээ манай төвийн номын сангийн орчин, дотоод зохион байгуулалтад шинэчлэлт хийсэн бодит хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэж байна.

Шинэчлэлийн хүрээнд хуучин номыг системээс хасаж зай талбай гаргах, тавиуруудын зохион байгуулалтад сайжруулалт хийн нэг уншлагын танхимаа сургалт зохион  байгуулах боломжтой болгосон зэргээр илүү үр дүнтэй ашиглагдахуйц, мөн хялбар бөгөөд эмх цэгцтэй, цэвэрхэн орчныг бүрдүүлэхэд анхаарав.

Түүнчлэн 2024 онд зохион байгуулсан “Анимэ гар зургийн уралдаан”-д оролцсон шилдэг, авьяаслаг оролцогчдын бүтээлээр номын сангийн манга булангийн хэсгийг чимэглэн тохижуулсан бөгөөд залуу уншигч, үйлчлүүлэгчдийн сонирхлыг татахуйц шинэлэг бөгөөд японы поп соёлын онцлогийг танилцуулсан булан болгохыг зорив.

Цаашид ч Монгол–Японы төв нь 5S хөдөлгөөнийг тогтмол хэрэгжүүлж суралцагч, үйлчлүүлэгчдэдээ тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Та бүхэн манай номын санд ирж шинэ буланг маань заавал ирж сонирхоорой.