Монгол-Японы төвөөс 1 сарын 30-ны өдөр “Витафит Милк” ХХК-ийн хүсэлтийн дагуу хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулан
“Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Шин- Хикари” ХХК-ийн захирал Д.Дашмаа удирдан явууллаа.

Энэхүү сургалтаар орчин үеийн хүний нөөцийн менежментийн чиг хандлага хаашаа чиглэж байна, хүний нөөцийн ажилтан удирдлагууд байгууллагынхаа үнэ цэнэ, алсын хараа, эрхэм зорилгыг мэддэг, ойлгодог байх, түүнийгээ ажилтнууддаа хэрхэн ойлгуулах, ажил горилогчоос ямар ур чадварыг харж сонгон шалгаруулалт хийх, сонгон шалгаруулалтын үеэр анхаарах зүйлс зэрэг агуулгуудын хүрээнд чиглүүлэн заасан юм.
Багш Д.Дашмаа сүүлийн үед хүмүүсийн хүний нөөцийн тухай ойлголт, хандлага өөрчлөгдөж буйтай уялдуулж, “Хүн удирдаж байгаа ажилтан бүр хүний нөөцийн менежер” гэдгийг онцлов.
Суралцагчдаас “Хүссэн ойлголтоо авч чадсан”, “Богино хугацаанд маш хэрэгтэй мэдээлэл олгосон”, “Яг л манай байгууллагад хэрэгтэй хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсүүд байсан” гэсэн эерэг сэтгэгдлүүд ирсэн юм.
Манай төв байгууллагын хүсэлтийн дагуу бизнесийн сургалтуудыг амжилттай зохион байгуулсаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.
https://heyzine.com/flip-book/3d0a49a2ab.html





