ХАМТЫН АЖИЛЛАГАА
ХОККАЙДО МУЖ-ийн НАКАШИБЭЦҮ ХОТЫН ТАНИЛЦУУЛГА ӨДӨРЛӨГ
2 цаг 13 мин

Та бүхнийг 2025 оны 10 сарын 07-ны өдөр болох өдөрлөгт урьж байна.  Тус өдөрлөгт Накашибэцү хотын захирагч Нишимүра Ютака тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцож,  Накашибэцү хот, тус хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон "Иватани боловсролын хүрээлэн" -гийн үйл ажиллагааг танилцуулна. Өдөрлөгийн үеэр сонирхсон хувь хүн, албан байгууллагатай ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож холбоо тогтоох боломжтой.

ХӨТӨЛБӨРОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД

  • Накашибэцү хотын танилцуулга
  • Накашибэцү хотын ААН-н танилцуулга
  • Цайны завсарлага
  • Иватани боловсролын хүрээлэнгийн танилцуулга
  • Санал солилцох цаг /Хөнгөн зууш гарна/

Байршил:        Монгол-Японы төвийн байр

Хугацаа:          10 сарын 7-ны Мягмар гарагт 13:30-16.30

Утас:               11-330198; 88080944

Төлбөр:            ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

Бүртгэл:          Урьдчилан бүртгүүлэх шаардлагатай.

Та бүхэн постер дээрх QR кодыг уншуулах эсвэл дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.

https://shorturl.at/vgG5G

Жич: Энэхүү үйл ажиллагаа нь Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй үйл ажиллагаа биш болно.