Үйл явдал
5S ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
10 цаг 22 мин

Ажлын байрны эмх цэгц, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны 4-р сарын 26-ны өдөр “5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь” сэдэвт суурь мэдлэгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, Моншибасаки ХХК-ийн захирал Д.Долгормаа удирдан явуулсан юм.

Энэхүү сургалт нь ажилтнуудын өдөр тутмын ажлын орчныг сайжруулах, хог хаягдал, илүүдэл хөдөлмөрийг бууруулах, үр ашигтай ажиллах дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.

Сургалт нь “5S-ийг хэрэгжүүлэх нь /Сэири-Сэитон-Сэисоо-Сэикэцү-Шицүкэ/, Үргүй зардлыг арилгах, Чанарын удирдлага,  PDCA циклийг хэрэгжүүлэх нь/Төлөвлөх-Хэрэгжүүлэх-Шалгах-Сайжруулах/, 5 удаа яагаад шинжилгээ, Хоо-Рэн-Соо/Мэдээлэх-Холбогдох-Зөвлөлдөх/” гэсэн агуулгын хүрээнд онол болон практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн сургалтад 5S-ийн нэгдсэн ойлголттой болох зорилготойгоор нэг байгууллагаас олноороо хамрагдсан онцлогтой сургалт болж өндөрлөлөө. Байгууллагаараа нэгдмэл ойлголттой болох нь 5S-ийг амжилттай хэрэгжүүлэх эхний алхам болдог билээ.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа суралцсан зүйлсээ ажил болон амьдралдаа хэрэгжүүлж бодит үр дүн гаргахыг хүсье.

Манай дараагийн суурь мэдлэгийн сургалт “Төслийн менежмент” сэдвээр 6 сарын 14-нд зохион байгуулагдах тул сонирхсон хүн бүрийг урьж байна.