БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ЭКСЕЛ ПРОГРАММЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ЭЗЭМШИЖ, ӨӨРИЙН ГАРААР САНХҮҮГИЙН ЗАГВАРЧЛАЛЫГ ХИЙЖ ЧАДДАГ БОЛМООР БАЙНА УУ?
Өчигдөр 13 цаг 52 мин

1) Зорилго:

  Тус сургалтаар “Бизнесийн шинжилгээ” болон “Компанийн үнэ цэнийн үнэлгээ”-ний кэйсийг гүнзгийрүүлэн суралцана. Суралцагч өөрөө “Excel” програмыг ашиглан санхүү болон бизнес хувьсагчийн өөрчлөлт нь компанийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөхийг тооцоолно. Үүгээр онолын мэдлэгээ гүнзгийрүүлэн практикт ашиглах боломж нэмэгдэнэ. Мөн бизнес загварчлалыг бодитоор хэрэгжүүлэхэд шаардагдах “Excel” програмыг ашиглах чадвар, загварыг бодит амьдралд буулгах техникийг суралцаж, ажилдаа бодитоор ашиглах төсөөлөл (ашгийн таамаглал, бизнес стратеги зэрэг)-тэй болно.

 

2) Хүлээгдэх үр дүн: Тус хичээлийг судалснаар олон улсын стандарт санхүүгийн загварчлалыг хийх чадвартай болно.

  • Office 365 ерөнхий ойлголт

  • Excel програмын олон улсын стандарт техникийг эзэмших

  • Бизнесийн логикийг нүдэнд харагдахуйц болгох

  • Тодорхой жишээн дээр практик дадлага хийх

3) Хичээллэх өдөр, цаг: 2025.06.18-06.20 (Лхагва-Баасан), 14:00-18:00 цагт

4) Хамрагдах хүн: Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, нягтлан бодогч, санхүүч нар /Экселийн үндсэн функцуудын мэдлэгтэй байх/

*Та бүхэн хүрэлцэн ирэхдээ өөрийн компьютертой ирнэ үү!
*Сургалт танхимаар хичээллэнэ.

5) Сургалтын төлбөр: 216,000₮

Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

6) Хичээл заах багш: : Н.Батдэлгэр /Ph.D/

  • Токиогийн хөдөө аж ахуйн их сургуульд бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан (International Bio-Business Studies)
  • Токиогийн хөдөө аж ахуйн их сургуульд судлаач багшаар ажиллаж байсан
  • Хөдөө аж ахуйн их сургуульд гадаад харилцааны мэргэжилтэнээр ажилласан туршлагатай
  • 2013 оноос МУИС, Бизнесийн сургууль,Менежментийн тэнхимийн дэд профессор
  • 2016 оноос хойш Монгол-Японы төвд орчуулагч болон Үндэсний сургагч багшаар ажиллаж байна.

7) Сургалтын ерөнхий агуулгa:

 

Сэдэв

1

Office 365 ерөнхий ойлголт

2

Санхүүгийн загварчлалын үндсэн техник

3

Санхүүгийн загвар боловсруулах аргачлал, санхүүгийн шинжилгээний “WHAT IF” арга

4

Санхүүгийн тайлангийн шинжилгээ /PL, BS, CF, CVP/

5

Компанийн үнэ цэнийн үнэлгээ /DCF, NPV, WACC, CAPM/

8) Гэрчилгээ:

  70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл:

  • Бүpтгэлийн хугацаа: 2025 оны 5 сарын 8(Пүрэв)-наас 6 сарын 12(Пүрэв) хүртэл

※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

  • Бүртгүүлэх: ЭНД дарж бүртгүүлнэ үү.

10. Холбоо барих:

Утас: 7511-0879(Ext.3), 8063-0879

Цахим шуудан: business@japan-center.edu.mn

Фэйсбүүк хуудас:  https://www.facebook.com/Mojc.business