МЭДЭЭЛЭЛ
“Эйч энд Эй Трэйвел Трансфер Коннект ГХОХХК”-тай олон талт хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав
2025-05-01
Монгол улсыг зорин ирэх гадаад жуулчдын тоо жилээс жилд өсөж буй энэ үед зочин жуулчдад Монгол орны түүх, соёл, зан заншлыг мэргэжлийн түвшинд танилцуулж чадах хөтөч-тайлбарлагчдыг бэлтгэх нь нэн чухал юм. Иймээс тус төв нь аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах үүднээс “Япон хэлтэй аяллын хөтөч-тайлбарлагч бэлтгэх сургалт”-ыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Мөн энэхүү сургалтын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ивээн тэтгэгч байгууллага болох “Эйч энд Эй Трэйвел Трансфер Коннект ГХОХХК”-тай олон талт хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан гарын үсэг зурлаа.
Бидний цаашдын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.