МЭДЭЭЛЭЛ
2025 оны “Golden week” буюу “Алтан 7 хоног”-ийн талаар товч✨
2025-05-01

✨Япончууд жил бүрийн 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 6-ны өдрүүдийг “Golden week” буюу “Алтан 7 хоног” хэмээн нэрлэдэг. Учир нь үндэсний тэмдэглэлт баярын өдрүүд дараалан болж жилдээ нэг удаа хамгийн удаан хугацаагаар амардаг тул ийнхүү нэрлэдэг байна. Энэ жилийн хувьд дунд нь ажлын өдөр орж, үргэлжилсэн байдлаар амарч чадахгүй хүн ч цөөнгүй байгаа бололтой.

📊3 дугаар сарын сүүлээр Японы "Intage" судалгааны компани нь алтан 7 хоногийн амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэх талаар 15-79 насны 5000 хүнд цахим санал асуулга явуулсан бөгөөд энэхүү санал асуулгад:

  • "Гэр зуур амарна" гэж хариулсан хүн хамгийн их буюу 37.3% байсан нь өнгөрсөн оноос 3.2%-аар нэмэгдсэн бол📈

  • "Гадуур хооллохоор гарна" гэж хариулсан хүн өмнөх оноос 3% буурч 17.5%,📉

  • "Худалдан авалт хийнэ" гэж хариулсан хүн өмнөх оноос 0.6% буурч 16.1%,📉

  • "Дотооддоо аялна" гэж хариулсан хүн өмнөх оноос 2% буурч 13.6%,📉

  • "Гадаадад аялна" гэж хариулсан хүн 1.3% байжээ.

💱Үнийн өсөлт болон иений ханшийн уналтын улмаас энэ жилийн амралтын өдрүүдээр “өдрөөр” болон “цагаар аялах” богино хугацааны аяллын захиалга нэмэгдэж, богино цаг хугацаанд аялал жуулчлалын алдартай газруудаар тойрон аялах аялал эрэлттэй байгаа ажээ.

🚌🏯Энэхүү богино хугацааны аяллаас дурдахад, 2 давхар дээвэргүй аяллын автобусаар Токио хотын парламентын ордон, Токио цамхаг, тэнгэр баганадсан барилгаараа алдартай Торано-мон Хиллс, алдартай гүүр болох Рэйнбоу бридж, Гинза-гийн алдартай гудамжаар 1 цагийн дотор зогсолтгүй явж үзэх аялал хамгийн эрэлттэй байгаа гэнэ.

Эх сургалж: https://www3.nhk.or.jp/news/html/20250425/k10014789551000.html