БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"ДЭЛГҮҮРИЙН МЕНЕЖМЕНТ" АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
Өчигдөр 08 цаг 36 мин

📣📣Та дэлгүүр, үйлчилгээний бизнес эрхэлдэг үү❓

Хэрвээ та богино хугацаанд дэлгүүрээ удирдан зохион байгуулах чадвараа дээшлүүлэхийг хүсэж байвал манай төвийн "Дэлгүүрийн менежмент" ахисан түвшний сургалтыг сонгоорой.

1. Зорилго:

Дэлгүүр, үйлчилгээний байгууллагын тохижилт, бараа өрөлтийн техникийг олон улсын жишигт нийцүүлэх, мөн үйлчилгээний ажилчдыг хэрхэн сургах, үйлчлүүлэгчийг хэрхэн татах, борлуулалт нэмэгдүүлэх зэрэг чадваруудыг заана.

2. Хичээллэх өдөр, цаг:

2025.05.07-09 (Лхагва-Баасан) 09:30-14:00

3. Хамрагдах хүн: Дэлгүүр, үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэгч, удирдах албан тушаалтан, менежер, зохион байгуулагч нар

4. Сургалтын төлбөр: 216.000 төгрөг

5. Хичээл заах багш: Ж.Гансүх

- Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш

- "Наран март" ХХК-ийн гүйцэтгэх захирал болон "Макс хүнс" ХХК-ийн худалдаа хариуцсан дэд захирал, "Central Express CVS" ХХК /CU/-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан туршлагатай.

6. Сургалтын агуулга:

-Дэлгүүр төлөвлөлт, зохион байгуулалт

-Барааны удирдлага, мерчиндайзинг

-Үйлчилгээ

-Хэрэглэгчийн зан төлөв, шийдвэр гаргалт

7. Бүртгэлийн хугацаа: 2025.04.10 – 05.05

※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

8. Бүртгүүлэх:

Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.

https://forms.office.com/r/3HQNw1qWp7?origin=lprLink